МИАТ ТӨХК нь өчигдөр буюу 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар - Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү нислэг нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд ойрын зайнд нислэг үйлдэх CRJ-700 маягийн агаарын хөлгөөр Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэх аж.