Унгарын Будапешт хотод “Counter strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь ДАШТ болох 1.2 сая ам.долларын шагналын сантай “StarLadder Budapest major 2025” энэ сарын 24-нд болно. Тус тэмцээнд манайхаас “MongolZ”, “The Huns Esports” багийнхан ур чадвараа сорих юм. Энэ удаа “MongolZ”-ийнхэн бүрэлдэхүүндээ Сэнзү буюу М.Азбаярыг дахин нэгтгэж, зургаа дахь тоглогчоор бүртгүүлжээ. “The Huns Esports”-ынхон Тимоти буюу Э.Түвшинтөгсийг багтаа авсан байна. Тэд эхний шатны тоглолтоо ОХУ-ын “Parivision” багийн эсрэг хийхээр болсон. Тоглолт Монголын цагаар 21.00 цагт эхэлнэ. “MongolZ” баг гуравдугаар шатнаас өрсөлдөх бөгөөд ирэх сарын 4-нд эхний тоглолтоо хийх юм.