Хүүхдийн урлан бүтээх төв нь энэ сард олон уралдаан зохион байгуулахаар болжээ. Үүний нэг нь МҮОХ-той хамтран энэ зун урд хөршид болох хүүхдийн спортын наадмыг угтан “Хятад улсыг хэн сайн мэдэх вэ? сэдэвт уран зураг, эссэ бичлэгийн уралдаан нэг сарын хугацаатай зарласан бол мөн Усны хэрэг эрхлэх газартай хамтран “Эх дэлхийгээ хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт уран зураг, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулах аж. Мөн тус төвийн хүүхдүүд Энэтхэг улсын Шанкара хотод болох гар зургийн уралдаанд 40 гаруй бүтээл явуулжээ. Энэхүү уралдааны дүн долдугаар сард гарах юм.