Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр” наадам ирэх сарын 9, 10-нд болох гэж байна. 26 дахь удаагаа болох гэж буй уг наадамд ЕБС, их дээд сургуулийн оюутан залуус оролцох боломжтой юм. Хүүхэд залуучуудын дунд цэнгээнт бүжгийн урлагийг сурталчлах, хөгжүүлэх, тэдний гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой уг наадамд оролцогчид европын таван бүжиг, цэнгээнт, чөлөөт, зохиомжит гэсэн төрлүүдээр өрсөлдөх юм.