Төрийн шагналт, Ардын жүжигчин, орчин цагийн хөгжмийн нэрт зүтгэлтэн Ж.Чулууны нэрэмжит “Өсвөрийн хөгжимчдийн улсын есдүгээр уралдаан” өчигдөр Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд эхэллээ. Уралдаан энэ сарын 12-ныг дуустал Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд “А”, “В”, “С” ангиллаар болох аж. Уралдааны шилдгүүд 13-нд Улсын Филармонид болох шагнал гардуулах ёслолын Гала концертод тодрох юм.