Хятадын Цизнань хотын 102 настай Ма Сюсиань эмээ мөрөөдлөө биелүүлжээ. Бага насандаа сургуульд сурч чадааг үйн шалтгаанаа тэрбээр ядуу, тарчиг амьдралтайгаа холбон тайлбарлажээ. 13 наснаасаа эхлэн ажил хийж, ар гэрээ тэжээхэд тусалж байсан Ма Сюсиань 18-тайдаа гэрлэсэн аж. 102 насандаа амьдралынхаа мөрөөдлийг биелүүлсэн эмээ одоо нэгд үгээр ангийн бяцхан найз нартайгаа тохой нийлүүлэн сурч байгаагаа хамгийн их аз завшаан хэмээн ярьжээ. Түүний чих нь бага зэрэг хатууг эс тооцвол бие эрүүл, ухаан саруул гэж бага хүү И Фэнсинь нь ярьжээ. “Ээж маань хэдэн хүүхдүүддээ боловсрол олгохын тулд үнэт эдлэлийн наймаа хүртэл хийж байсан. Тэр биднийг өөр шигээ болгохгүйн тулд маш их хичээсэн. Одоо өөрөө сурагч болоод хүүхэд шиг л баярлаж байна” гэж хүү нь бахархан өгүүлсэн байна.