Лхагва гаригт Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, яамдынхаа бүтэц, орон тоог ба талж байхад өөр нэг танхимд ИЗНН-ынхан хамтарна гэж байгуулсан гэрээгээ цуцалж, засгаас гарах тухай ярилцсан тухай хэвлэлээр шуугив. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн буюу ИЗНН-ын С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болсноос хойш ердөө ес хонож байхад шүү дээ. С.Оюун “Яалаа гэж бид засгаас гарах вэ дээ” хэмээн яаран сандран зарлав. Гэхдээ энэ үг хатагтайн өөрийнх нь л бодол сэтгэл, чухамдаа бол “Би юу гэж сайдаа болих юм бэ” гэсэн үг болж сонсогдов. ИЗНН гэдэг бол зөвхөн С.Оюун биш. Эрхбиш улс төрийн нам юм чинь гишүүдтэй, удирдах байгууллагатай. Тэдгээрийн нэг болох Удирдлагын зөвлөл нь хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэхээр болсон байна. Тэдний ингэж шахалт үзүүлэх болсны шалтгаан нь хэвлэлээр таамаглаад байгаачлан дэд сайдын суудлаа голж чамласных биш бололтой. ИЗНН угаас тамир багатай нам тул наашаа харсан болгоныг дагаж гүймхий, өгсөн хишгийг нь голж тамшаалалгүй хүртчихдэг нам. Энэ удаад нэг сайд, нэг дэд сайд, цаашилбал агентлаг хавиар нэг хоёр хүн шургуулчихна гэдэг бол тэдний хувьд өмнө огт олдож байгаагүй хамгийн том бялуу. Асуудлын гогцоо нь ИЗНН-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн “Амьдрал” хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахаас Ерөнхий сайд цааргалж, дэвшүүлсэн бодлого, тавьсан саналыг нь АН ой шоохгүй бярдчих гээд байгаад гоморхсон аж. Тэглээ гээд ИЗНН засгаас гартал хаа ч байсан юм. Тэд тийм шийдмэг, зоримог хүмүүс огт биш.
Гэхдээ л энэ үйл явдал Н.Алтанхуяг сайдад зовиур авчирч буй нь лавтай. Угаасаа түүний сандал битүү өргөстэй. Энэ бол ердөө хамгийн эхний жижиг зовиур. Алтанхуяг, АН хоёрт хамгийн даруухан, хамгийн амбийц багатай ИЗНН-аас гадна МАХН, МҮАН хэмээх юу ч нэхэж, ямрыг ч тулгаж мэ дэх айхтар том мангаанууд бий. Ялангуяа хорсолдоо багтаж ядсан далд удирдагчтай, шуналдаа бахар дах шах сан асар басруудтай МАХН өлөн өргөс биш, үзүүрлэсэн хулсаар өм цөм хатгасаар байх нь ойлгомжтой. МАХН-ын гарзууд хувиа авсан уч раас одоохондоо чимээгүй байна. Гэвч тэдний ард шүд хурц, нүд улаан, хоол сайтай хомхойнууд дараагийн ээлж рүү дайрахад бэлэн суугаа. Дэд сайд, агентлагийн дарга, орлогч гээд өнгөлөг шүүсэрхэг бүхэн рүү өлөн нүдээр харж байгаа. Хажуу гаас нь зуурч явж гол гаталсан МҮАНаа ч тэд аль хэдийнэ хэмлээд, ураад эхэлсэн. Тэдний ааш аягийг аргалж зохицуулна гэдэг Алтанхуягт амаргүй даваа. МАХН “Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний мэдэлд өгнө” гэж амласан. Тэд үүнийгээ АН-аас, ард түмэн харин МАХН-аас, өөрөөс нь нэхнэ. Өргөс нь Алтанхуягийг л хатгана. МАХН-МҮАН-ын эвсэл нэг биш, бүр таван хувьсгал хийхээр амласан. Зөвхөн Тавантолгойг ч биш, Монголын газар нутагт, хөрсөн дор байгаа бүх баялгийг ширхэгчлэн тоолж, бүгдийг нь ард түмний мэдэлд өгнө, одоогийн Үндсэн хуулийг хүчингүй болгоно, төрийг солино, шударга ёсыг баттай тогтооно, хууль хянал тын байгууллагыг орвонгоор нь шинэчилнэ, орон сууцны үнийг 30-40 хувиар хямдруулна, банкны зээлийг шударгаар хуваарилна гэх мэтийн “улаан” хувьсгалын төлөвлөгөө баталж сонгуульд оролцсон.
Засгийн эрхийг хамтдаа барья гэсэн саналыг эвсэлд тавихдаа АН-ынхан энэ хө- төлбөрийг нь хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн гэж молхи бид ойлгож байгаа. Ийм том өргөсүүд Засгийн газ рын тэргүүнийг маань ихээхэн өвтгөх нь ойлгомжтой биз ээ. Намын дарга Н.Энхбаярыгаа хэр гээс мулталчих, суллачих, ядаж л шоронд оруулалгүйгээр аргалчих бо дол МАХН-ынханд байхгүй гэвэл алдас болох байлгүй. Санаснаа гүйцэл дүүлэхийн тулд тэд шаардлагаа ил, далдаар илэрхийлнэ, болохгүй бол Засгаас гарна гэж айлгана. Энэ бол шөнийн дараа өдөр болдог шиг гарцааг үй зүйл. МАХН-аас салж, мөрөө хөөе гэхээр МҮАН-тай нийлээд засаглачих боломж АН-д огт байхгүй. Дэмий л Өвөрхангайгаас сонгогдсон МАН-ын хоёрыг бойкотолж, хоёр дүүргийн дахин санал хураалтыг хойшлуулж, цаг хожих гэж суугаа. Хэрвээ шүүх Өвөрхангайн хэргийг хэрэгсэхгүй болгоод Улаанбаатарын хоёр суудалд МАН-ын хоёр хоёулаа гараад ирвэл юун өргөстэй манатай, гал дээр суусны дайтай юм болно. Тэр ч бүү хэл МАХН-МҮАН-ын “Шу дарга ёс” хэмээх эвсэл дотроо түнжин хагарахад л Алтанхуягийн өгзөг хамгийн шаналантайгаар өвдөнө. Харин бусдынх бол үгүй. Өөрийнх нь намын доторх фракц, бүлэглэлийн зөрчил ч түүнд амар заяа үзүүлэхгүй. Хэдийгээр эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйг хичээж, шуудай дахь үхрийн эврүүдийг түжигнүүлэхгүйн тулд бүгдэд нь бялууны томоохон хэлтэрхий амсуулсан ч тэд үүндээ сэтгэл ханах нь юу л бол?
УИХ-ын дарга З.Энхболд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн Х.Баттулга, Уул уурхайн Д.Ганхуяг гэх мэт эвгүй гарууд хүсэх л юм бол хаашаа ч хадуурчихаж чадна. Оюу толгойн хувийг 34 биш, дор хаяж 51 болгох ёстой, Тавантолгойгоо бид дангаар ашиглаж чадна, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн зайлуулах ёстой гэсэн үзэл баримтлалтай хоёр эрхэм хөгжлийн ирээдүй, уул уурхайн бодлогыг тодорхойлох учиртай салбарын сайдын сэнтийд сууж байдаг. Тэд намын даргадаа биш, өөртөө үнэнч үлдэнэ гэвэл хачин юм ч болно доо.
Хэзээ л бол хэзээ дэлсчихэж мэдэх муна барьсан олон хүний хилэн, шуналыг тогтоон барихын тулд 16 яам, 21 сайдын суудал зэхсэн ч “олдоход өлдөнө” л гэгч болж байх шиг байна. Засгийн газрын тэргүүний арьсаа бодсон арга тактикийн үүднээс харах юм бол сайдын суудлыг бас ч эвтэйхэн хуваарилчихлаа. Гэтэл дэд сайдын 16 суудал алалцааны талбар болох гээд байдаг. Аргаа бараад дэд сайдгүй байвал яасан юм бэ гэчихсэн нь бүр гал дээр тос хийсэнтэй адил хэрэг болсон сураг гарав. Ангайсан болгоны аманд хоол хийх гэж тавагны тоог олшруулсан биш гай дуудчихжээ.
АН, МАХН, МҮАН-ын хаяг зүүсэн албан тушаалын хэнээтнүүд өөрөө өөртөө, эхнэртээ, хүүхдэдээ сандал суудал хуваарилчихсан, бүр дүрдээ ороод зангиа салбагануулж, цүнх сугавчилчихсан ордон, агентлагийн үүд онголзуулан хөөрцөглөж явна. Энэ аймшигт цунамиг даван туулахын тулд Н.Алтанхуягаас тун ягг үй тэвчээр шаардлагатай бөгөөд өвдөлтөө тэсэж гарах л хэрэгтэй болох нь. Хаалганы цаана потенциальный гуч шахам суудалтай асар том сөрөг хүчин зогсож байдаг. Ядахад “Бүлэг” гэсэн албан бланкийг нь жаахан зовоож байж өгнө гээд нөгөө З.Энхболд нь гүрийчихсэн биш, мор дохын хазгай болчихлоо. Уг нь Ал танхуяг хувь хүнийхээ хувьд ая эвийг олохыг эрхэмлэдэг, прагматик хүн. Харамсалтай нь АН-ынхан тийм биш. Бусдад захирагдахыг тэвчиж чаддаггүй нь цөөнгүй. Намынхаа даргын өмнөөс салаавч үзүүлж чадах гарууд нэг биш. Тэд нь даргыгаа цаашид ч олон сандаргах биз ээ.
Шинэ Засгийн газар шинэчлэл хийхээ зарласан нь олон нийтэд таалагдсан. Чухам юу хийхийг нь монгол түмэн хүлээж байгаа. Харамсалтай нь хийх зүйлээ эхлүүлэхээс наана сандлынхаа өргөсийг түүх амаргүй ажил Алтанхуягт ногд жээ. Засгийн газрын тэргүүний алба гэ дэг хэцүү алба. Хүчтэй сөрөг хүчинтэй, хамтарсан засагтай бол бүр хоолой дээр тээглэсэн яс л гэсэн үг. Өмнөх Ерөнхий сайдууд ч гэсэн бүгдээрээ сайхан гэгч нь харуулдчихсан сандал дээр сууж байгаагүй л байх. Гэхдээ Ардчилсан Намын Н.Алтанхуяг сайдын сандлын өргөс арай дэндүү байна даа. Түүнд өргөсгүй сандал дээр тухлан налайх боломж байсан уу гэвэл байсан. МАН-тай хамтарсан засаг байгуулчихсан бол сандалдаа санаа зовохгүй байж болох л байлаа. Гэхдээ тэр ярвигтайг нь, өргөстэйг нь сонгосон. Нөгөө талаар МАН-тай хамт рах ч бас нэлээд том өргөс болох байсан байж магадгүй. Өнөөдрийг өнгөрөөгөөд маргааш руу харах юм бол намын даргаас нь авч хаях, Ерөнхий сайдын өнөөх өргөстэй сандлаас нь өргөж буулгах санаархал ч амилан босох магадлал бий. Тэр үйлтэй Ерөнхий сайд ажээ. Гэхдээ Алтанхуяг баргийн юманд бүдэрчихдэггүй л эрсэн. Дар гаар сонгогд сон 2008 оноос хойш намын доторх сөрөг хүчнүүд нь түүнийг олон удаа оролдсон ч бараа гүй л юм. Тэгэхээр хэрвээ өөртөө итгэл тэй байгаа бол өргөсөө түүх л үлдэж дээ.
С.БАТБААТАР