УИХ-ын гишүүн С.Ганбаатар ангийн нөхдөдөө хандаж нэгэн уриалга гаргалаа. Тэр нь гишүүдэд хаягласан тэрбум төгрөгөө хүүхдийн цэцэрлэг олноор байгуулахад зарцуулъя гэсэн санаачилга. Ирээдүй хойчоо бод сон эрхэм гишүү- ний санаачилгыг хүндэтгэж байна. Бага насны хүүхдүүд олон мянгаараа цэцэрлэгийн гадна үлдэх болсон нь төрийн түшээд болон жирийн иргэдийн ч эмзэг асуудал боллоо. Гэхдээ цэцэрлэг, ясли барих нь Их хурлын гишүүдийн биш төрийн хийх ажил юм. Улсын их хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс УИХ-ын гишүүд байшин барилга барихад бус нийгэмд хэрэгтэй, ус багатай хууль батлахад л толгойгоо гашилгах нь зүйд нийцнэ. Гишүүн бүрт тэрбум төгрөг хуваарилж төсвийн мөнгийг тарамдуулдаг нь угаас буруу юм. Эрхэм гишүүд өөрсдөдөө мөнгө хуваарилдгийг дэмждэг хүн үгүй. Энэ мөнгийг эсэргүүцэн тэмцэж асан нөхөд ч одоо УИХ-д сууж байна. Тиймээс энэ парламентынхан мөнгө төгрөг үрж, зарахад санаа тавих биш, тэрбум төгрөгөөс зоригтойхон татгалзах нь зөв. Монголд цэцэрлэг хэрэгтэй байна. Ясли ч бас хэрэгтэй. Зөвхөн Улаанбаатарт биш, аймгийн төв, алслагдсан сумдад шинэ цэцэрлэг баримаар байна. Хөдөө сумдад ч ялгаагүй хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хонон, өнжин дугаарлаад хоосон хоцордог болжээ. Нийслэлийн Баянз үрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг дүүр гийнхээ нэг, хоёрдугаар хорооны багачуудыг хүмүүжүүлэх хуваарьтай. Тус хороонд 2-5 насны 1480 хүүхэд байдаг ч гачлантай нь цэцэрлэг 280- хан хүүхдийн багтаамжтай. Гэтэл тус дүүргийн дөрөвдүгээр хороо огт цэцэрлэггүй байх жишээтэй. Цэцэрлэгг үй хороо Улаанбаатарт 40 гаруй бий. Энэ намар нийслэлд төрийн өмчийн тав, хувийн 40 гаруй цэцэрлэг шинээр байгуулагджээ. Гэсэн ч нийслэлд ойролцоогоор 280 хүүх дийн багтаамжтай 100 цэцэрлэг бай гуулахад хэрэгцээ сая хангагдана. Цэцэрлэг хэрэгтэй байгааг салбарын яам мэдэхийн дээдээр мэдэж байна. Газар л олдвол цэцэр лэгийг улам олноор баримаар байна санж. Хотын дарга газрыг нь чөлөөлж, Боловсрол, шинжлэх ухааны сайд санхүүжилтийг нь шийдүүлэхэд анхаа рах учиртай. Үүн дээр нэмээд ясли нээхээ ч мартаж болохгүй. Сүү - лийн жилүүдэд төрөлт эрс нэ мэгд лээ. Тэр хэрээр залуу гэр бүлд “Хүүхдээ хэнээр харуулах вэ” гэсэн том асуудал тулгарч байна. Ажлаа хиймээр байдаг, бас хүүхдээ өсгөж, хүмүүжүүлмээр байна. Социализмын үед ээжүүд төрөөд 45 хоноод л ажилдаа ордог, хүүхдийг нь ясли асардаг байв. Орчин цагт 45 хоноод орох нь ч юу юм. Ясли байдагсан бол ой хүрээгүй, ой гарантай хүүхдээ өгөөд, ажилдаа орох сонирхолтой залуус олон байна. Цэцэрлэг, яслигүйн улмаас аав ээж, ах дүүс, эсвэл хар элгийн хүнийг хүүхэд асрагчаар авчихаад ажилдаа ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй албан хаагчид олон боллоо. Ийн ар тал, үр хүүхдэдээ санаа зовсон, байн байн гэр лүүгээ гүйсэн, эсвэл утас цохисон аав, ээжүүдийг хамт олон нь хараад л суухаас өөр аргагүй. Үнэнд ээ ингэж хоёрын хооронд гур вын дунд ажиллахад хөдөлмөрийн бүтээмжийн тухай яриад нэмэргүй. Бүтээмж муутай ажиллах нь цаад утгаараа улс орны эрх ашигт л хохи ролтой. Тиймээс УИХ-ын гишүүд цэцэрлэг, ясли барих төсөв мөнгийг шийдэхэд л гол анхаарлаа хандуулмаар байна.