Энэ муугаас болж сүүлийн дө рөв хөн сарын дотор Монголын улстөрчид их үйл хэргийнхээ хажуугаар цаг даа, шүүхийн хаалга хоёронтоо онголзуулах болоод байна. Уг нь, хүн өөрийнхөө эрхий мэргэнийг эмч домч, Дугар зайсан хоёрын го лоор оруулсан чигтээ гараа атгах үйлдэл шүү дээ. Гэхдээ үүнээс чинь болж улстөрч хүн таахын аргагүй өдөөгддөгийг бодоход салаавчинд ер бусын шид нуугдаж байна. Эхний тохиолдол. Ц.Шинэбаяр нэг дор хоёрын хоёр салаавч зэрэг үзүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Өвчний улмаас дуугарч чадахгүй байсан болохоор баруун гараараа, тусгайгийнхан хүч хэрэглэсэнд дургүйцсэн учраас зүр хэн талын гараараа салаавч үзүүлсэн.
Хоёр дахь тохиолдол. Г.Баярсайханд дээрхтэй адил эрүүл мэндийн болоод эрх зүйн хүндэт шалтгаан байгаагүй л дээ. Парламентад Бүлэггүй атаманыг Бүлэгтэй хүн шиг загнасан л эр. Бүлэгтэй хүмүүс бөөнөөрөө хөөрхөн нь аргагүй ажлаа хийж байхад чинь Бүлэг шаналгаж бүлтэгнүүлээд л, байн байн хурал үймүүлээд байх шаардлага Бүлэг ч үгүй У.Хүрэлсүх нарт байсан ч юм уу, тийм ээ.
УИХ-ын даргатай фракцын гишүүнд салаавч гаргах эр зориг төрснийг У.Хүрэлсүх хүндэтгэх хэрэгтэй байж. Салаавч гаргах аргагүй хүчин зүйл хоромхон зуурт үйлчилдгийг жудагтай хүн бол ойлгоно л доо. Аятай хан аргалаад, гар хөлөнд нь иллэг хийгээд байж байсан бол Г.Баярсайхан шиг соёлтой, доктор эмч залуу юу гэж хуруугаа хөдөлгөх вэ дээ. Ядрахад яр гардагархуу зүйл бас болсон юм билээ шүү, нөхөд өө.
У.Хүрэлсүх салаавч хараад ихэд өдөөгдөн “Чуулганы танхимаас гараад үзчихье” гээд ирмэж. Гэтэл Г.Баярсайханы хажуу хавирганд суудаг эсрэг хүйстэй гишүүд нь “Чи чадах юм уу даа” гэсэн аятай хи-хи гэлцэн хөхрөлдсөн байгаа юм. Г.Уянга эрвээхий алаг нүдээрээ цоргиж, Ц.Оюунгэрэл танан шүдээ яралзуулахыг ямар аавын хүү, тэр дундаа Парламентад хоёронтоо сонгогдсон улстөрч тэсвэрлэнэ гэж үү. За тэгээд мэдээж, Г.Баярсайхан хүрэмнийхээ хормойг дэрвүүлэн, зангарагтай гэгч нь У.Хүрэлсүхийг “дагуулаад” гарсан даа. Атаманыг дарж, атаман болдог хөвгүүдийн тоглоом хатуу. Харамсалтай нь, хэдхэн хормын өмнө зүгээр л салаавч гаргасан шиг томоотой сууж байсан хүн нэг хартал тэнгэр харчихсан хэвтэж ч байх шиг, нүдний шил энэ тэр нь бутарч үсрээд... Эвгүй юм болсонд У.Хүрэлсүх уучлалт гуйх ёстой. Гайхал салаавчийг одоо яана...
Байсан чигээр нь зүгээр орхивол Монгол орон салаавчнаас үүдэлтэй сахилгагүй явдлаас салахгүй шинжтэй. Зөвхөн Парламентын гишүүдэд л дөрвөн сарын хугацаанд хоёр ноцтой тохиолдол учирч байгаагаас үзэхэд улс орны хэмжээнд салаавчны лай ланчгийг тоолж тоймлох аргагүй түвшинд хүрчээ. Тиймээс Салаавчны тухай хуультай болж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бодит амьдрал дээр урган бий болоод байна гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрын суд лаачид анхааралдаа авна биз ээ. Хүн сайхан сэтгэлээр салаавч гаргадаггүй учраас Салаавчны тухай хуулийг боловсруулахдаа салаавч үзсэн, үзүүлсэн этгээдүүдийн хүмүүжлийн орчин, гэр бүлийнхний нь сэтгэл зүйн байдал, тэдний ажил, амьдралын туршлага, улс орны эрүүгийн нөхцөл байдал, цаашдын төлөв хандлага зэргийг харьцуулсан судалгаанд түшиглэх нь уг хуулийн хэрэгжилтэд шууд нөлөөлөх нь дамжиггүй.
Түүнчлэн салаавчийг нэгмөсөн хоригловол үүнд дасал болох гээд байгаа манай нийгмийн хандлагад буруугаар нөлөөлөх вий. Тиймээс шат дараалан устгах талын зохицуулалт хийж болмоор. Эхний ээл жинд халаасан дотроо ч юм уу, ширээн доогуур, ер бусдын нүд нээс ангид салаавч үзүүлсэн байж болзошгүй хүмүүсийг хэлтр үүлж л байя. Далд үйлдлээс үүдэн гарах хөнөөл одоогийн байд лаар тэмдэглэгдээгүй байгааг цаг даагийнхан онцолжээ. Салаавчийг хориглохоор орлох үйлдэл шинээр бий болохыг ч бодолцох шаард лагатай. Тухайлбал, салаавч үзүү лэхгүй хэрнээ “Май, салаавч” гэж хэлээд унавал хэчнээн дарамт тай билээ. Салаавчны зураг барьж яваа хүнийг яах вэ. Тэвчээрийн торгон утас тас тас хийхгүй гээд яах юм.