Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо буцах замдаа Туркийн нийслэлд түр саатаж, Топкапи буюу хаадын ордон музейд зочилсон юм. Тус музейн захирал Халук Дурсун Ерөнхийлөгчид үзмэрүүдээ танилцуулж, Рашид-ад Диний “Судрын чуулган”-ы эхийг элект рон хэлбэрт оруулан бэлтгэснээ гар дуулав. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч уг бүтээлийн эхийг хуулбарлан өгөхийг Туркийн Ерөнхийлөгч А.Гүлдээс хүсэж, захидал илгээсэн юм. Ийнхүү “Судрын чуулган” эх орондоо ирснээр бид жинхэнэ эх бүтээлээс нь түүхээ судлах сайхан боломж нээгдлээ. Перс хэл дээр бичигдсэн энэ түүхэн бүтээлийг эх хэлнээс нь монгол хэл рүү орчуулаагүй байгаа юм. “Судрын чуулган”-ыг Хүлэгү хааны ач Газан хааны зарлигаар 1300-1311 онд бичсэн бөгөөд монголчуудын үү сэл гарлаас эхлээд Ил хаант улсын Газан хааныг хүр тэлх түүхийг багтаасан судалгааны чухал эх сурвалж юм. Уг бүтээлийг туурвихад олон орны түүхчид оролцсоны дотор Хубилай хааны зарлигаар томилогдсон нэрт түүхч Болд чинсан тэргүүтэй монгол түүхчид гол үүрэг гүйцэтгэжээ. Номын бүх зургийг монгол зураач, урчууд бүтээсэн бөгөөд тухайн үеийн монголчуудын дүр төрх, угсаатны онцлогийг нэн бодитой тусган харуулсан тэдгээр зураг өнөө үед судалгааны асар их ач холбогдолтой юм. Энэ бүтээл гурван хэсгээс бүрддэг. Нэгдүгээр хэсэг нь Монголын түүх, хоёрдугаар хэсэг нь дэлхийн түүх, гурав дахь нь газар зүйн толь юм. Харамсалтай нь гурав дахь хэсэг нь үрэгдэж алга болжээ.