Монголын хөлбөмбө- гийн лигийн тэмцээн сар шахмын өмнө өндөрлөж, IV цахилгаан станцын “Эрчим” баг долоо дахь удаагаа аваргалсан билээ. Энэ удаагийн “Нийслэл лиг”-т Бразил, Япон, БНХАУ, ОХУ, Нигери, Либери, Камерун зэрэг арав шахам орны 24 хөлбөмбөгчин тоглосон нь тус тэмцээний түүхэнд хамгийн олон легионер тоглосон жил боллоо. Түүгээр ч барахгүй гадны нэг бус мэргэжилтнүүд ирж, манай тэмцээн, тоглогчдыг сонжоод явсан бололтой. Учир нь саяхан www.fourfourtwo. com сайтын “Азийн хөлбөмбөг” блогт Монголын хөлбөмбөгийн талаар нэгэн нийтлэл гарсныг толилуулъя.
Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өөрийн гэсэн мөрөөдөл бий. Дэлхийд 19-т орох асар өргөн уудам нутагтай тус улсын тө рийн тэргүүн FIFA-гийн чансааны сүүл хавьд (55 оноогоор 183-т бичигддэг) жагсдаг эх орондоо 2050 оны ДАШТ-ийг зохион бай гуулахыг хүсдэг. “Хүн болгон мөрөөдөж, түүн дээ хүрэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Магад гүй ач, гучийн маань хүүхдүүд Монголд болох ДАШТ-д тоглож байхыг би харах ч юм бил үү” гэж тэр хэлсэн. Түүний хэлснээр Монгол Улс 40 жи лийн дараа дэлхийн хэмжээний тэм - цээн урал даан ыг зохиох боломжтой ч цөөнг үй саад бэрх шээл байгаа аж. Тухайлбал тал нутгийн эрс тэс цаг агаар. Монголын зун маш богино, өвөл нь удаан үргэлжилдэг бөгөөд хүн амын та лаас илүү хувь төвлөрсөн нийслэл Улаанбаатарынх нь жилийн дундаж температур цельсийн -2.4 хэм. Тийм учраас хөлбөмбөгийн улирал нь таван сараас хэтэрдэггүй. Тус улсын уламжлалт спорт нь бөх, байт харваа (сур харвааг хэлж байна) бөгөөд эдэнтэй харьцуулахад хөлбөмбөг нь харийн тоглоом юм. Монгол FIFA-д 1999 онд элссэн ба 2.7 сая орчим хүн ам дунд ердөө таван мянга гаруй л хөлбөмбөгчин бүртгэлтэй бай даг. Тэгсэн мөртлөө лигийн тэмцээнээ харь цангуй хожуу буюу 1990 оны ардчилсан хувьсгалын дараахнаас л зохиож эхэлжээ.
Гэхдээ мон голчууд олимпийн наадмаас жүдо, буудлагын төрлүүдээр (боксыг орхижээ) медаль авч дөнгөсөн төдийгүй, 2008 онд хоёр ч олимМонголд пийн аваргатай болоод авсан. Хамгийн сүүлд л гэхэд Лондоны олимпоос таван медаль хүрт сэн байна. Хамгийн ашиг орлоготой гэгд - дэг Японы сүмогийн ертөнцөд мандаж бай гаа хэрнээ үлгэр жишээ болохуйц ганц ч хөлб өмбөгчин тал нутгаас төрж гараагүй л байна. Шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буу чид нь гэвэл ердөө долоон гоол оруулсан ба гийн ахлагч-хамгаалагч Донровын Лүм бэн гарав, зургаан гоолтой довтлогч Ганбаатарын Төгсбаяр нар. Тэд нутгийнхаа жижигхэн, зохион байгуулалт нь хангалттай бус Премьер-лигт тоглодог ч гэсэн гайхалтай нь Английн “Блэкберн” клуб Г.Төгсбаярыг сонирхож байгаа гэсэн мэдээллийг хаанаас ч билээ олж уншсан юм. Хорин зургаан настай энэ залуу сүүлийн гурван жилд ли гийнхээ шилдэг довтлогчоор хоёр удаа шал гараад байгаа гэнэ. Тэрбээр 2009, 2010 онуу дад лигтээ тус бүр 14 гоол оруулжээ. Сонирхуулахад тэндхийн клубүүдийн тухай мэдээлэл тун хомс. Википедиад хүртэл байх гүй гээд бод доо. Нэлээд чармайлт гар ган су дал сны эцэст лиг нь 5-8 багтай, гурван үе шат бүхий төвөгтэй хэл бэрээр зохиогддог юм байна гэдгийг мэ дэж авсан. Монголчуудыг хэн ч хэзээ ч то моо хон тэмцээнд амжилт үзүүлэх багийн хэм жээнд авч үзэж байгаагүй бө гөөд эмгэнэлтэй нь Номхон далайд орших Аме - рикийн эзэмшлийн Гуам хэмээх жижигхэн арлын шигшээд хожигдож байсан цорын ганц FIFA-гийн гишүүн оронд тооцогддог аж.
Гэхдээ Монголын нэг давуу тал нь Польшоос тав дахин их газар нутаг дээрээ хөлб өмбөгийн талбай олныг байгуулах боломж той. Гэвч нийслэл Улаанбаатарт үйл ажил лагаа явуулдаг барилгын компаниуд хөл бөмбөг сонирхогчидтой талбайг нь бу лаацал дах нь төвөгтэй. Үүний улмаас 2006 онд лигийн тэмцээнээ ч гүйцэд зохиож чадаа гүй ажээ. Харин монголчууд ч нэг үеэ бод вол хөл бөмбөгийг ойлгодог, хүүхэд залуус нь энэ спортоор хичээллэх сонирхолтой болжээ. Энэ жил ажлын шугамаар Монголд очихдоо ганц нэг тоглолтыг нүдээр үзсэний хувьд Премьерлигт нь бразил, япон, африк легионе рууд тоглож байхыг харлаа. Газрын хэвлий доорх баялгийнхаа ачаар эдийн засаг нь сэргэж, үүний үр дүнд спортод багагүй хөрөнгө мөнгө зарцуулах болжээ. Хөгжлийн шинэ түвшинд ирснээр удахгүй Арабын орнуудын зиндаанд хүрэх магадлалтай Чингис хааны үр сад 2050 оны ДАШТ-ийг эх нутагтаа залах чин эрмэлзэлтэй байна.