Хотын гудамжаар цүнхнээсээ томг үй шахам хүүхдүүд гүйлдээд л, хичээлийн шинэ жил урьдын адил баяр хөөр дүүрэн эхлэв. Шинэ Засгийн газрын гишүүд тэднээс ялгаа нь юу байх вэ, ширэн цүнхэндээ бөөн бичиг цаас хийсэн, хурдан алхаатай, том яриатай “хүүхдүүд” ордны танхимд цуглацгаав. Ирц хараахан бүрдээгүй, ангийн, ариун цэврийн, сахилгын зэрэг дарга нараа сонгоцгоосон ч салааны ахлагч нарыг томилж амжилгүй өнөөдрийг хүрэв. Гэвч шинэ хичээлийн жил эхэлсэн учраас алгуурлах хэрэг юун. Харин тэд энэ “хичээлийн жил”-д ямар ямар хичээлүүдэд анхаарах ёстой вэ гэдгийг багцлан хүргэе. Дөрвөн жилийн дараах анги дэвших шалгалтын үеэр нүүрээ улалзуулан сууж байснаас одооноос мэрийсэн дээр гэдгийг багш нар өдөр бүр сануулдгийг энд нурших юун.
МАТЕМАТИК: ТООНЫ МАШИН ДЭЭРХ САЙН, МУУ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Шинэ хичээлийн жил сайн, муу хоёр мэ дээгээр эхлэв. Сайнаас нь эхэлье. Ирэх онд Монголд байтугай дэлхийд байхгүй их зэсийн нөөц бүхий Оюутолгойн ордын үйлдвэрлэл эхэлнэ. Манай улсын ДНБ-ийг 35 хувиар өсгөх энэхүү ордоос эхний үедээ Засгийн газар жилд 800 тэрбум төгрөгийн орлого олох тооцоо бий. Дэлхий нийтээр шинэ хямралын зүг хөвж яваа ч, бид Оюутолгой үйлдвэрлэлээ эхлүүлэх түүхэн өдөртэй золгож чадвал хэсэгтээ л алзахгүй. Улмаар ирэх онд Тавантолгойн Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг эцэслэн нэрлэж, ордын нөгөө хагасыг эргэлтэд оруулбал нүүрс, зэс гэх хос морьтойгоор цааш хөгжих сайхан ирээдүй бий. Мөн “Эрдэнэс Тавантолгой” Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид IPO-гоо хийгээд авбал нэмэртэйсэн. Монголын топ арван ордын нөөцийн үнэлгээ 2.75 их наяд ам.доллар буюу ОХУ-ын ДНБ-ээс ч өндөр болсон ту хай бид өмнө нь мэдээлсэн. Ийм том бо ломж өвөртөлсөн азтай Засгийн газар Монголд байтугай дэлхийд ховор буй. Гэхдээ энэ нь ийм хэмжээний бэлэн мөнгө бий гэсэн үг биш, зөв тактик хэрэглэвэл ийм том боломж бай гаа гэдгийг харуулахуйц тоон үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Гэвч хөгжлийн гараанд чөдөр болохуйц муу мэдээнүүд бас бий. Гадаадын шууд хө- рөнгө оруулалт анх удаа тэрбум ам.долларын босго давж, гадаад худалдааны нийт бараа эргэлт ДНБ-тэй дүйцсэн өнгөрсөн жилүүдэд хуучин Засгийн газар халамжийг хавтгайруулсны харгайгаар хүсэж байсан их ашгаа эдийн засагтаа нааж чадаагүй. 2008 онд зэ сийн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин буурч, тооцоолоог үй их эрсдэл учруулсан жишиг энэ удаад давтагдахгүй гэх газаргүй. Өнгөрсөн долоо, наймдугаар саруудад тонн зэсийн үнэ 7400 ам.доллар хүртэл унаж, биднийг баахан сандаргасан. Манай улсын төсөв түүхий эдийн үнээс шууд хамааралтай байдаг хойно, Лондоны металлын биржийнхэнтэй хамтаар зэсийн үнэ өсөх, буурах бүрт хамт уулга алдсаар сурчихаж. Сүүлийн хоёр долоо хоногт зэсийн үнэ эргээд сэргэж эхэлжээ. Гэвч БНХАУ-д эрэлт, үйлдвэрлэл буурсан, Евро бүсийн хямрал үргэлжилж буй энэ үед шинжээчид зэсийн үнэ цаашид буурна гэсэн таамаг гаргаж буй. Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили улс саяхан уг түүхий эдийн энэ оны үнийг шинэчилж, урьд нэг нь (500 грамм орчим) 3.85 ам.доллар байсныг 3.52 болгож бууруулсан байна. Улмаар ирэх оны таамгаа ч хөндөж, 3.48 ам.доллар болгон танажээ. Тэдний эл шийдвэр дэлхийн зах зээлд томоохон цочроо өгч буй. Шинжээчид уг түүхий эдийн үнийг буурна гэж таамаглаж байсан ч Чили шиг арай ч ийм зоригтойгоор, басхүү эртэдсэн мэдэгдэл хийлгүй тэвчиж байв.
Энэ оны тавдугаар сараас, наймдугаар сарын эхэн хүртэл зэсийн үнэ 12 хувиар буурсан юм. Улмаар манай улсын экспортод зэсийн өмнө гарчихаад буй нүүрсний үнэ ч дэлхийн зах зээлд унаж эхэлсэн. Хуучин Засгийн газар энэ оны төсвийг батлахдаа тонн зэсийн үнийг 6663.5, боловсруулсан нүүрс 166.58, коксжих нүүрс 102.6, чулуун нүүрс 72.4, хүрэн нүүрс 57.2 ам.доллар байхаар тооцсон. Мөн унци алтны үнийг 1723.7 ам.доллар байхаар таамаглажээ. Ар, өврөө бодсон харьцангуй даруу энэ тооцооноос дээрх түүхий эдүүдийн ханш нэг их зөрсөнгүй. Харин цаашид хэрхэх вэ гэдэг нь асуудлын гол болов. Гэвч түүхий эдүүдийн ханшаас биш, халамж нь дэндсэн хуучин Засгийн алдаанаас үүдэж, энэ оны эхний хагаст төсвийн алдагдал 574.8 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь 2008 оны мөн үетэй харьцуулбал 120 дахин нэмэгдсэн үзүүлэлт байна. Тэгэхээр шинэ Зас гийн газар энэ оны сүүлийн хагаст бүсээ чангалах сорилттой тулах нь гарцаагүй болов. Муу мэдээ үүгээр дуусахгүй. Монголбанкны мэдээлж буйгаар өдгөө инфляц 14.5 хувьд хүрчихээд байна. Шатахууны үнэ цаашид өсөх хүлээлт үүсээд буй бол мах, орон сууцны үнэ огцом өссөөр байгаа. Иргэдийн цалин хангамж өсөхгүй байхад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь иргэдийн зүгээс Засгийн газрыг чичлэх хамгийн том шалтаг болдог. Угтаа Засгийн газрын туйлын зорилго нь иргэдээ сэтгэл хангалуун аж тө- рөх нөх цөлийг бүрдүүлэхэд чиглэх учраас эхний ээлжинд тэд үнийн өсөлтийг хазаарлах сорилттой нүүр ту лах вий. Төвбанк инфляцын эсрэг дайн зарлаж, бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмэн, өдгөө 13.25 хувь болчихоод буй. Хэрэв тэд ийм алхам хийгээгүй бол инфляц магадгүй 20 хувийн босго давж мэдэхээр байсныг эдийн засагчид сануулдаг. Төвбан кны ту хай дурдсаных, нэгэн чухал зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Засаг солигдох бүрт Төвбанкны ерөнхийлөгчийг сольдог жи шигт бид хэдийнэ дасчээ. Гэтэл ингэх бүрт мөн гөний бодлогын залгамж халаа алдуурч байдаг. АНУ-ын Бүгд найрамдах намын угшилтай ерөнхийлөгч асан Ж.Бу шийн тоШИНЭ милсон Бен Бернанке гэх хүнийг Ардчил сан намаас сонгогдсон ерөнхийлөгч Б.Обама Хол - бооны нөөцийн сангийн тэргүүнээр өдгөө ч ажиллуулж буй. Харин манайд эсрэгээр Монголбанкны тэргүүн Л.Пүрэвдорж ажлаа саа халагдах өргөдлөө өргөн барьж, оронд нь то ми лох хүний нэр ч дуулдаж эхэллээ. Засаг со лиг дох бүрт Төвбанкны ерөнхийлөгч на рын эрүүл мэнд муудаж, улмаар ажлаа хүлээл гэн өгдөг ёр нүүрлэчихсэн юм биш байгаа. Эдийн засаг өсөж буй хэдий ч ядуурал буурахгүй л байгаа. Бэлтэй, бэлгүй өмнөх Засгийн газруудын аль нь ч үүнийг бууруулж дөнг өөгүй. Харин энэ Засгийн газар ядуурлыг бууруулж, уул уурхайгаас олж буй их мөнгийг иргэддээ тэнцүү хуваарилж чадах болов уу.
Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд
Дэлхийн банк, “Forbes” сэтгүүл болон Үндэсний статистикийн хорооныэнэ оны эхний хагас жилийн Монголын
эдийн засгийн үзүүлэлтүүдийг дор жагсаав. Эндээс бид шинэ Засгийн газар санхүүгийн хувьд гараанаас хэрхэн гарав
гэдгийг мэдэж болох юм.
ДНБ: 8.8 тэрбум ам.доллар
ДНБ-ний өсөлт: 15.2 хувь
Үйлдвэрлэлийн салбарын ДНБ-д
эзлэх хувь: 32.6
Хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д
эзлэх хувь: 15.8
Үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хувь: 51.6
Хүн амын тоо: 2.7 сая
Ажиллах хүч: 1.1 сая
Ажилгүйдлийн түвшин: 11 хувь
Ядуурлын түвшин: 39.2 хувь
Инфляц: 14.5 хувь
Төвбанкны бодлогын хүү: 13.25 хувь
Гадаад худалдааны бараа эргэлт: 5.5 тэрбум ам.доллар
Экспорт: 2.2 тэрбум ам.доллар
Импорт: 3.3 тэрбум ам.доллар
Гадаад худалдааны тэнцлийн алдагдал: 1.0 тэрбум ам.доллар
Төсвийн алдагдал: 574.8 тэрбум төгрөг
Монгол Улсын зээлжих зэрэглэл: ВВ-(тогтвортой)
ГАЗАРЗҮЙ: ХӨГЖЛИЙН НҮҮДЭЛ
Далайгаас алслагдмал, дээр нь хоёр том гүрний дунд хавчуулагдсан халиуны зул зага мэт байдаг нь Монголын хөгжлийн нэг томоохон сул тал болдог. Тийм ч болохоор манай улсын экспортын 95 хувь нь хойд, урд хөршийг чиглэж байна. Цөөн сонголт байх тусам ашиг сонирхол маань буурах учраас гурав дахь зах зээлийг эртнээс эрэлхийлж буй. Түүхий эдээ онгоцоор тээвэрлэж боломгүй учраас ОХУ, БНХАУ-аар дамжуулан Япон, БНСУ руу гар гах, үүний тулд төмөр зам, дэд бүтцийг нэн яаралтай хөгжүүлэх үүрэг шинэ Засгийн газарт бий. Зөвхөн түүхий эдийн тээврээр зогсохгүй. Жишээ нь, сүүлд Хонконг, Турк руу шууд нислэгтэй болсон нь олон хүний магнайг тэнийлгэж байна. Энэ хэрээр бизнес, аялал жуулчлалын салбар хөгжсөөр л байгаа. Шууд нислэгтэй улсуудын тоог нэмж, утаагүй үйлдвэрлэл буюу аялал жуулчлалыг хөгжүүл бэл манай улсын эдийн засаг тэр хэрээр л өснө, дэвжинэ. Гэвч энд нэг асуудал буй. Өдгөө Монголд ажил хийж буй хүмүүсийг ердөө хоёрхон бүлэгт хувааж болно. Нэг хэсэг нь уул уур хайн салбар руу урвах хүсэлтэй, нөгөө нь гадаад руу гарах сонирхолтой. Турк руу шууд нислэгтэй болсон даруйд тэнд хараар ажил лах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Мөн уул уур хайн бус салбарт хүний нөөцийн асуудал хурцаар тавигдаж эхэлсний шалтгаан ажилчид нь уул уурхайн салбар руу урвасных. Тэгэхээр шинэ Засгийн газар уул уурхайн бус салба руудыг дэмжих, хөгжүүлэхэд анхаарал хандуулахгүй бол горьгүй нь. Мөн манай улсын дэд бүтэц, хөгжлийн чиг хандлага газарзүйн хувьд нутгийн өмнөд болон зүүн хэсэг рүү төвлөрч буй. Гэ тэл Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн нэг хүнд ногдох ДНБ ул сын дунджаас бараг хоёр дахин бага бай гаа нь асуудлын гол болов.
ХИМИ: НЭГИЙГ ГАРГААД АРВЫГ ОЛЖ ЧАДАХ УУ?
Түүхий эдийн нөөцөө алийн болгон түү- хийгээр нь, хямдаар гаргаад байх вэ. Хи мийн үйлдвэрүүдийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэг шинэ Засгийн газарт ирж байна. Зэс баяжуулах, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, нефть боловс руу лах үйлдвэрүүд 2013-2016 онд ашиглалтад орох төлөвлөгөө бий. Цаасан дээр хэдийнэ амил чихсан эл төслүүдийг цагт нь амжуулж бай гуулахыг бид хүлээсээр. Эрчим хүчний нүүрс ний эрин үе дуусаж буй учраас нүүр сийг кокс жуулах, мөн уг түүхий эдийг химийн ар гаар боловсруулж, шатахуун хүр тэл гарган авах боломжтой тухай бид улиг болтол ярьсан уч раас энд дурдах нь илүүц биз ээ. Нэгийг зараад арвыг олох Итгэлт баяны бизнесийн овжин санаа шинэ Засгийн газрын “онц сурлагатан”-уудад бий л гэж найдъя.