Шинэ Засгийн газраас төрийн алба, төрийн албан хаагчдын талаар баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын байр суурийг сонирхож ярилцав.
-Шинэчлэлийн Засгийн газар яамны тоог олшруулж, агентлагийн тоог цөөлсөн өөрчлөлтөөр шинэчлэлээ эхэллээ гэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эхлээд баримт жишээ харъя л даа. Сүүлийн жишээ хэлэхэд 2008 оны сонгуулийн дараа МАХН, АН-ын эвслийн Засгийн газар 13 байсан яамыг 11 болгон цөөрүүлж, 31 агентлагийг 43 болгож байсан. Түүнийгээ төрийн захиргааны бүтэц, чиг үүргийг оновчтой болгож байгаа гэж тайлбарлаж байсан санагдана. Харин одоо эсрэгээрээ 11 яамыг 16 болгож, 43 агентлагийг 26 болгон цөөрүүлээд байна. Үүнийгээ үр нөлөөг нь сайн болгож байгаа гэж тайлбарлаад байна. Аль бүтэц нь юугаараа давуу ашигтай болсон, ямар бүтэц нь юугаараа учир дутагдалтай байсан бэ гэдгийг судалж дүгнэлгүйгээр сонгуульд ялсан улс төрийн хүчин тухай бүр төрийн захиргааны бүтцийг ингэж огцом өөрчлөх явдал төрийн албаны ажил мэргэшсэн түвшинд, тогтвортой, жигд явагдахад муугаар нөлөөлнө. Сонгуулийн дараа Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч бүтэц нь тогтвортой байхаар хуульчлахг үй бол энэ байдал дараагийн сонгуулийн дараа ч давтагдахгүй гэсэн баталгаа алга. Нөгөө талаар хэрэв бүтцийг хөндөх бол хөндл өнгийн судалгаа дүгнэлтэд тулгуурлаж байж шийдвэрлэдэг байхыг мөн л хуульчлах хэрэгтэй. Одоо ийм эрх зүйн зохицуулалт байхгүй, Засгийн газар бүрэлдэх үүнээс гадна бүтцээ тухай бүр шийдвэрлэж байхаар хуульчилсан нь энэ байдалд хүргэж байна. Би бүтэц өөрчлөхийг буруутгаж байгаа биш, ямар ч судалгаа дүгнэлтгүйгээр гэнэт, цочмог хийхийн эсрэг байгаа юм. Энэ бол төрийн алба улс төр өөс ангид, тогтвортой байх зарчмын эсрэг зүйл. Энэ асуудал зөвхөн энэ удаагийн өөрчл өлтөд хамаатай биш, урьд хождын явдалд ч хамаатай.
-Таныг Засгийн газрын шинэчилсэн бүтцийг оновчг үй боллоо гэж үзэж байна гэж ойлгож болох уу?
-Оновчтой, оновчгүй гэдгийг хэн ч, ямраар ч ярьж, тайлбарлаж болох харьцангуй зүйл. Үүнийг би хэлж чадахгүй. Үнэхээр манай улс шилжилтийн үеийн туйлширч савалсан байдлаасаа гарч, тогтвортой хөгжлийн замдаа орж байгаа нь үнэн бол цаашид юм болгоныг өнгөрсөн, одоогийн сургамж, судалгаанд үндэслэж, олон нийтэд итгэл үнэмшил болохуйц мэдээлэлтэйгээр шийдвэрлэдэг болох учиртай. Ардчиллын ар талд байдаг суурь ойлголт нийгмийг хувьсгалын бус, жам ёсны хувьслын замаар нь явуулахтай холбоотой юм биш үү. Одоо энэ бүтцээр бол төрийн албан хаагчид олноороо ажилгүй болох янзтай болчихлоо. Энэ нь нийгэм талдаа ажилгүйдлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй. Ажилгүй болж байгаа тэр хүмүүсийн ар гэрийнхэн яах болж байна. Хүн талдаа бол мөрөөрөө, чадлаараа, хоёргүй сэтгэлээр төрийн албыг хашаад явж болох юм байна гэж итгээд өөр амьжиргааны эх үүсвэрийн талаар бодоогүй явж байсан хүмүүсийн амьдралд том цохилт болно биз дээ. Сүүлийн хэдэн жилд төрийн албан хаагчдыг төр засгаас харж үзэж байна гээд баахан албан хаагч орон сууцны зээлд цалингаараа баталгаа гаргаад хамрагдчихсан. Энэ зээлийг Засгийн газар зохион байгуулснаараа төлж өгөх үү, үгүй бол өрөө төлөх эх үүсвэргүй хүмүүсийг яах вэ, өгсөн зээлийн баталгаа нь сүйрч байгаа банкуудыг яах вэ гэх мэтийн асуудлууд ч урган гарна. Ийм савалгаатай бүтцийн өөрчлөлт төрийн албаны тогтвортой байдал, хүний нөөцийн бодлого, төрийн албан хаагчийн албандаа тогтвортой ажиллах итгэл үнэмшилд үнэхээр хохиролтой.
-Төрийн албан хаагчдыг удирдлагаас нь эхлээд халж сольж байна. Энэ шинэ Засгийн газрын эрх хэмжээний асуудал мөн үү?
-Төрийн албан хаагчдыг халах, чөлөөлөх, томилох үндэслэл, тохиолдол болгоныг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг. Мөн УИХаас баталсан сонгон шалгаруулалтын журам бий. Ажлаас халах гурван л үндэслэл байгаа. Үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, шүүхийн шийдвэрээр гэмт хэрэгт шийтгэгдсэн гэсэн үндэслэл байдаг. Харин ажлаас чөлөөлөх нь өөрийн хүсэлтээр, тэтгэвэрт гарах нас болсон, сургалтад явах, эмчлүүлэх гээд нэлээд хэдэн тохиолдол байдаг. Заасан үндэслэлээс гадуур төрийн албан хаагчийг халж, чөлөөлж болохгүй гэсэн хуулийн заалт өнөөдөр үйлчилж байгаа. Манай байгууллагад энэ талаар ямар нэгэн мэдээлэл, өргөдөл гомдол албан ёсоор ирээгүй байна. Халж, чөлөөлөх ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд л явагдах ёстой. Ингэж явагдаж байгаа бол ярих юм байхгүй. Хуулийн дагуу хүний нөөцөө шийдвэрлэх эрх хэмжээ Засгийн газар, түүний харьяа байгууллагад байдаг. Ардчиллын амин сүнс нь хүний эрхийн баталгаа, хууль дээдлэх зарчим шүү дээ. Хууль зөрчиж хүмүүсийг хоморголон халж, солих ажил хийж байгаа бол манайд ардчилал нүд анихын л цондон. Төрийн албанд ажиллаж байгаа хүм үүст албандаа баталгаатай ажиллах эрх бий. Хэрэв төрийн албан хаагчдыг яасан ч яахав гэсэн сэтгэлгээ давамгайлбал манай улсад хүний эрхийн баталгаа бас л байхгүйн илрэл.
-Төрийн албаны зөвл өлийн оролцоо энэ тохиолдолд байх уу?
-Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, чөлөөлөгдсөн тухай өргөдөл гомдол ирвэл хянаж шийдвэрлэх үүрэгтэй. Хууль бус томилгооны талаар ч мөн адил. Одоогоор ийм өргөд өл алга байна. Сул орон тоонд томилгоо хийхээр сонгон шалгаруулалтын захиалга ирвэл нээлттэй зарлаж сонгон шалгаруулалт явуулна. Ийм захиалга Засгийн газраас бас л ирүүлээгүй байна. Засгийн газар саяхан 12 яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хүмүүсийг томилсон байна. Уг нь Төрийн албаны тухай хууль болон түр орлон гүйцэтгэх тухай асуудлыг журамласан Засгийн газрын тогтоолд зааснаар бол сул орон тоог нөхөж, томилох хүртэл тухайн байгууллагын хамгийн ойр чиг үүрэг гүйцэтгэдэг бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх учиртай. Энэ нь цаад агуулгаараа сул орон тоонд улс төрийн болон дур зоргын сонирхлоор, шалгуург үй хүм үүсийг томилон, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах боломжийг хааж хязгаарласан заалт байгаа юм. Гэтэл дээрх 12 яаманд томилогдсон хүмүүс бүгдээрээ бүтцийн нэгжид ажилладагг үй хүмүүс байна. Энэ зөрчлийг арилгуулах, мөн цаашид төрийн албаны хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль тогтоомжийг баримталж ажиллах талаар Засгийн газарт албан бичиг хүргүүлээд байгаа.
-Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, Нийтийн албаны комисс болгох, төрийн албыг нийтийн алба болгох хуулийн төс өл батлагдах гэж байгаа тухай яригдах боллоо. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Энэ миний бодлоос үндсэндээ хамааралгүй зүйл л дээ. Хууль тогтоох байгууллага хэлэлцээд ямар хууль батална, түүгээр л болно шүү дээ. Шууд хэлэхэд төрийн алба гэдгийг нийтийн алба гэж нэрлэснээр агуулга, мөн чанарын ямар өөрчлөлт гарахыг би төсөөлж харж чадахгүй байна. Өөрчилж нэрлэсний дараа яам байх уу байна, агентлаг байх уу байна. Юу хийдэг нь тэр хэвээрээ л байна. Нийтийн алба гэснээр айл болгонд нэг нэг албан хаагч үйлчилж гүйхгүй. Нэрийг нь өөрчилж болно л доо, болохгүй ч юм байхгүй. Би монгол хүн юм болохоор “төр” гэдэг олон зуунд оноож хэрэглэж ирсэн үгэнд харам байгаа юм. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж ярьдаг биз дээ. Энэ бол төр хааных байх үед гарсан нэлээд эртний үг байх. Өөрөөр хэлбэл, тэр үед манай улс хаант засагтай байж л дээ. Төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явлаа гэж ярьдаг даа. Энэ хожмын үг болов уу гэж таадаг. Бид 1924 онд сүүлчийн хаан таалал болсноос хойш нийтийн засаглалд шилжсэн гэдгийг хүн бүр л гадарлана. Энэ үеэс “төр” гэдэг нэр томъёо нийтийн засаглалын илэрхийлэл болсон. Энэ утгаар нь авч үзвэл өнөөгийн “төрийн алба” гэдэг нэр томъёо “нийтийн алба” гэсэн агуулгыг ямар ч хоёрдмол утгагүйгээр илэрхийлнэ. Үүнийг яагаад ч өөрөөр тайлбарлах аргагүй. Гаднаас хэн нэгэн шахаж шаардаад байгаа л биш бол Public service гэсэн англи үгийг махчилж буулгах гээд байх хэрэггүй л болов уу гэж бодох юм. Үндэсний хэл соёл гэдэг чинь үндэсний аюулгүй байдлын ихээхэн чухалд тооцогддог зүйл шүү дээ. Тэгээд ч манайх төрийн түүх уламжлалаараа дэлхийд толгой цохих улс. Үүнийг ч бодсон “төр” гэдэг үгийг ад үзэж, халах солих дээр бодууштай юм байгаа байх аа. Төрийн албаны зөвлөлтэй байх, эсэх асуудлын талаар бол өнөөгийн энэ цаг үед төрийн албаны шинэтгэлийг ухраах уу урагшлуулах уу гэдэгтэй шууд холбоотой гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Та төрийн албаны тогтвортой ажиллах нөхцөл баталгаатай болж байгаа талаар олон ярилцлага өгч байсан санагдана. Гэтэл одоо нэг сонгуулийн дараа төрийн алба бүхлээрээ хөдөлж байна шүү дээ?
-Би, бид энэ Зөвлөлд ажилласан гурван жилдээ хууль бус томилгоо, хүний нөөцийн дур зоргын халаа сэлгээг зогсоож, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид болгох гэж л зүтгэлээ. Өнгөрсөн сонгуулийн дараа бүх яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргыг солих асуудлыг эвслийн Засгийн газраас тавихад манай Зөвлөл хууль ном ярьж байж зогсоож чадсан. Түүнээс хойш ч Засгийн газартай зарим үл ойлголцох зүйлүүд гарч л байсан, бүгд хуулийн хүрээнд шийдэгдсэн. Зарим нь шүүхэд очиж шийдэгдсэн. Ер нь чамгүй өөрчлөлт гарсан шүү дээ. Төрийн албан хаагчдадаа улс төрийн сонгуулийн дараа та нарын ажил амьдралыг хэн ч хөндөхгүй гэсэн баталгаа өгч, тасралтгүй ярьж сурталчилж байсан. Төрийн албан хаагчдынхаа дэмжлэгийг ч авч, үнэхээр төрийн алба тогтворжих өнгөтэй боллоо гэсэн итгэл найдвар төрж байсан юмсан. Зарим улстөрчид Төрийн албаны хуулийг нийтийнх болгочихоод ирэх долоо хоногоос дарга нарын томилгоог хийнэ гэсэн ярилцлага сонинд өгсөн байна билээ. Улс төрийн нөлөөлөл хуульд ч хязгаарлагдахгүй болохоороо гамшиг шиг давагдашг үй хүчин зүйл болдгийн гэрч нь болж байгаадаа харамсаж байна. Хуульд итгэж найдаж байсан. Хуулийг дураа хүрвэл хэзээ ч өөрчилж чаддаг, дургүйгээ хүрвэл биелүүлэхг үй, дээгүүр нь давж алхаж болдог юм байна гэдгийг хараад хуульч хүний хувьд үнэхээр урам хугарч байгааг нуугаад яахав. Уг нь хууль аль болох урт настай, тогтвортой үйлчлэх чадвартай байх ёстой. Парламентын өмнө бидний хүлээсэн ганц хариуцлага энэ шүү дээ. Хуулиар зэвсэг хийвэл хэлмэгдүүлэлтээс өөр ямар ч үр дагавар авчрахгүй.