
Стендалийн “Улааныхан ба харынхан” гэж алдартай роман бий. Улаантан цагаантан, большевик-меньшевик хэмээх үг түүхийн ном зохиолд хаа сайгүй тааралдана. Гэхдээ эдгээ рийн алиных нь ч талаар хөндөх гээгүй юм. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараах Монголын улс төр хоёр туйлд хуваагдаж, нэг нь “намайг хэн хэлж, нохойг хэн саахав” хэмээн омойтож, нөгөө нь “хүчтэйн дэргэд хүчгүй нь буруутай”-н жаягаар номойтож байгаа тухай л өгүүлэх гэсэн билээ.
УЛААНТАН
Уг нь ардчилсан хүчнийг, тэр дундаа Ардчил сан Намыг ийм өнгөөр хэзээ ч зурж байгаагүй билээ. Гэхдээ МАХН хэмээх час улаан хүчинтэй нэг хөнжилд орчихсон болохоор хажуу хавирганаасаа туяарсан, улаар сан байж магадгүй. Басхүү засгийн жолоон дээр буруу номт нуудтай гаа нийлээд суучихсан тэдний үйлд лээс мө нөөхөн улаантан, большевикуу дын өнгө төрх илт үнэртээд байгаа болохоор энэ өнгийг сонгов.
Тэд УИХ-ын сонгуулийн дүн гээр арай илүү суудал авснаа мэдсэн өдрөөсөө эхлэн хүч түрж эхэлсэн. Сонгууль эхлэхийн өмнөхөн ги шүү- дийнх нь бүрэлдэхүүнийг өөр чилж, АН-ын угшлынхны хүч илт да вамгайлах болсон Сонгуулийн ерөн хий хороо өөрийнхөн рүүгээ талимаарч, өрөөл бусад руу хялайж хандсанаар энэ хүчиндэлт эхэлсэн билээ. Нийт сонгогчдын 40 хувийн төлөө- лөл болсон, 27 суудалтай намыг пар ламентын танхимын гадна нэг хэ сэг тээ байлгах сонирхол “улаантнуу дад” байгаа нь илэрхий болов. Ингэхийн учир зо рилго ч тодорхой болоодохлоо. Юуны түрүүнд зөв хөн өөрийн эрх ашгийг эн тэргүүнд тавих нь тэдэнд чухал байв.
Үүнд олон зүйл хамаарна. АН олон фракцтай. Тэдгээр нь барьцгүй, бас итгэл гүй. Тиймээс тэдний хөл гарыг савчуулалгүй, нэг хэсэгтээ барьж байх хэрэгтэй. Үүний тулд бялуу хуваах, хүртээх хэрэгтэй. Бялууны том, жижиг зүсмүүдээс ам тосодчих санаатнууд олон бо лохоор яамаа олшруулах нь зүйтэй гэж үзэж, нэгийг хоёр болгон хуваан жижиглэх замаар 11 байсан яамыг 16, 13 байсан сайдыг 19 болголоо. Намын харьяаллаас аль хэдийнэ гарсан, ажил албан тушаалаас нь өөрчлөх, халах солих асуудлыг зөвхөн Төрийн албаны хуулийн хүрээнд шийдэх учиртай Төрийн нарийн бичгийн дарга нарыг эвтэйхэн золигт гаргаж, оронд нь тө- рийн ажил, албаны туршлага барагтайхан, хэний ч мэдэхгүй баахан нөхдийг аваачаад суулгачихлаа. Удахгүй 16 дэд сайд тодорно. Тэгээд агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын хуучин дарга нарыг зайлуулж, алба тушаалын зүүдэнд умбаж, ах нарынхаа ар өвөрт гүйж яваа амбийцтануудыг томилно.
Ийнхүү фракц, бүлэг бүхний амыг тосдох нь миний өндөр сэнтийд урт удаан залрах гол нөхцөл, том боломж болно гэж Намын дарга, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тооцсон хэрэг. Ганц нэг сайдын суудлаар даллаж байгаад гарзыг тоохгүй, олзыг голохгүй эвсэл, нам мэтхэнийг хамсаатнаа болгов. Тэдний олгой нь тогоон дотроо хагарчихдаггүй л юм бол са наа зовохын шалтгаан үгүй. Энэ бол бие жижиг ч, бэлчээр ойр биш, арцалдаан сөргөлдөөн ихтэй намын жолоог дөрвөн жил алдалгүй атгачихсан Ерөнхий сайдын дотор бодол. Төр, засаг цомхон, чадварлаг, оновчтой бүтэцтэй байх ёстой гэдгийг мэддэггүй хүн, ярьдаггүй улс төрийн хүчин үгүй. Гэтэл тэд томхон, чадваргүй, оновчгүй рүү тэмүүлж буй нь яаж ийгээд амжчих гэсэн яарал, цаг алдаж болохгүй гэсэн дайралтын эцсийн зорилгыг зөвтгөх үйлдэл биз ээ. Гэхдээ энэ бол дангаар ноёрхохыг, бусдыг үгүйсгэхийг, дураар дургихыг эрмэлздэг большевик арга барилын нэг тал биш гэж үү. Хэн ч, юу ч гэж хэлсэн тэдэнд нохой хуцахын чинээнд санагдахгүй байгаа бололтой.
УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа тус даа байх нь зүйтэй, тиймээс сайд нарыг пар ламентын гаднаас бүрдүүлэх нь зөв гэсэн Монгол Улсын Төрийн тэргүүний байр суурь, бүр Ерөнхий сайдаас бусад нь гишүүн байж болохг үй гэсэн өөрсдийнхөө боловсруулсан хуулийн төслөөс хүртэл ухарсан нь энэ нам шал өөр өнгөтэй болоод байгаагийн тод илрэл. Төрийн албан хаагчид хэмээх гамшиг Монголд нүүрлэсэн тухай суртал ухуулгын машин зай завсаргүй ажиллаж, нэрнээс нь эхлээд хүнийг нь хүртэл цэвэрлэх дайнд одоо хормой шуун ороод байна. Төрийн албанд засах, цэвэрлэх ужиг бийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ажилдаа эзэн, төрдөө түшиг нь болсон шударгуу нь ч бас бийг тэд үл анзаарсан дүр үзүүлэн сэлэм эргүүлж байна. “Их үйл хэр гийн төлөө гарз гарах нь зүй ёсных” гэсэн утга тай большевик үг хэллэгийг л удирдлага бол гож бай гаа юм уу даа. Монголчуудын хүсэн хү лээж, тэдний өөрсдийнх нь зарласан “шинэчлэл” гэдэг чухал ойлголтын араас большевик хэв мая гийн хувьсгал л үнэртээд байх шиг. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Ач холбогдлын хувьд УИХ-ынхаас огтхон ч дутахг үй гэдгийг улаантан, цагаантны аль аль нь мэдэж буй.
Гэвч “улаантнуудын” боловсруул сан хуулийн төсөлд сонгуульд оролцохыг иргэний үүрэг, үүргээ биелүүлэхгүй бол төрийн албан тушаал хаших эрхийг нь хасна гэсэн заалт орчихсон тууж явах юм. Сонгуульд орол цох, эс оролцох нь хувь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ойлголт. Эдний хэн нь ч намайг төлөөлж чадахгүй гэж бодож байгаа бол саналаа өгөхгүй байх нь сонгогчийн хувьд эрхээ эдэлж байгаагийн, ядаж өөрийгөө хүндэлж буйн илрэл биз дээ. Хүний эрхийг хөндсөн ийм хууль санаачилж байгаа хүчнийг ардчилсан гэх үү, арилчихсан гэх үү? Сонгуулийн дараа орон нутагт дахиад албан ту шаалын дажин болно. АН ялдаг юм гэхэд өөрт нь санал өгөөгүй хүнийг алба ту шаал хашуулахгүй, эсвэл ажлаас нь зайлуулах юм байна. Тэгэхээр Орон нутгийн сонгуулийн хууль АН-д л санал өг гэсэн тулгалт, хүчирхийллийн хэрэгсэл юм байна л даа. Сөрөг хүчнээ бүлэггүй байлгаж, чуулган, байнгын хорооны хурал дээр үг хэлэх, тас лах эрхийг нь олгохгүй байгаагийн цаад учир энэ. Санаснаараа зүтгэхэд, зорьсноо хэрэгжүүлэ хэд мэдээж, хамгийн том садаа бол сөрөг хүчин. Тэднийг тодорхой хугацаанд УИХ-ын танхимаас, өөрсдөөсөө зайдуу байлгахыг хичээх нь ойрын цаг үеийн намын, намын зарим нөлөө бүхий удирдагчдын тактик бололтой. Хүчирхийлэл, түрэмгийлэл үйлдэж, хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж байгаа иймэр хүү үйл ажиллагааг тэгэхээр улаантных гэхгүй, өөр юуных гэх билээ.
ЦАГААНТАН
Ардын Намынхныг ч бас ийм өнгө илэрхийлдэггүй. Гэхдээ байлдаж байгаа хоёр талын нэг нь нөгөөдөө бууж өгөхдөө цагаан туг өргөдөг. Зэвсгээ хураалгадаг. Бүсээ хүртэл тайлуу лаад нөмгөн туугдаж явахыг киноноос харсан. Ардын Намынхны байж байгаа царайг харахаар ийм л дүр зураг үзэгдэнэ. Тэгэхээр цагаан тан, цагааныхан гэхээс өөрөөр ямраар нэрлэхэв. Тэд УИХ-ын сонгуулиар засгийн эрх барих боломжтой суудал авч чадаагүй ч хамгийн хүчтэй сөрөг хүчин байх эрхийг өвөрлөсөн. Засгийн эрхийг авсан АН 31 суудалтай байгаа бол МАН 25 суудалтай. Тойрогтоо ялсан гэгдсэн ч шүүх дээр гацчихаад байгаа хоёр хүн бий. Дахин сонгууль явуулах хоёр тойрог дээр ялалт байгуулах юм бол 29-үүлээ болно. Энэ бол тэд засгийг жолоодож буй АН-аас огт дутахгүй, эн тэнцүү үзчих хүчтэй гэсэн үг. Гэсэн ч тэд хүчээ мэдрэхгүй, бүр юу хийх, хаанаас юуг эхлэхээ ч мэдэхгүй байх шиг. Ялагдлын хиншүү хярвас МАН-ын хавиас огт арилахгүй суунагласаар л байна. Ялагдалд нөлөөлсөн шалтгаан хэд ч, ямар ч байж болно. Түүнийгээ олж харж, алдсанаа залруулж, урагшаа явах ёстойсон.
Гэтэл нэг хэсэг нь ялагдалдаа гутран гансарч, ялагдсан намын хуучин буурин дээр шинээр ирсэн нөгөө хэсэг нь бүрхэг бүүдгэрдүү байдлаасаа салж чадахгүй, өдөр хоногийг нойрмоглон өнгөрөөсөөр байна. УИХ-д найм биш, арав ч биш, бүр 25 гишүүнтэй нам бүлэг байгуулах эрхээ хүртэл хасуулчихаад гоншигнож суух нь харамсмаар. Тэдний энэ нунж дорой байдал өрсөлдөгч хүчнийх нь хүч чадлыг нэмэгдүүлж, тоглолт үргэлжил сээр, найдваргүй байдал улам тодорсоор бай гааг яалтай. Аргаа бараад эрх баригч хүчний нэг ямаан омогтой ядруухан эрийг намын ерөн хий на рийн бичгийн дарга байсан хүн нь олны нү дэн дээр шанаадаж унахдаа хүртэл жижигрэв. Эр улсын хооронд гардаг л сөргөлдөөн, байдаг л нэг үзэгдэл л дээ. Гэхдээ энэ бяцхан драмын ард амаа бариулж, гараа хүлүүлчихээд байж ядсан бачимдал бүлтэлзэж байгааг нуугаад хэрэггүй биз.Тойрогтоо үнэмлэхүй ялалт авч, гишүүний үнэмлэхээ гардчихсан хоёр хүнээ хүртэл УИХ-ын танхимд оруулж ирж чадахгүй болтлоо энэ нам “цагаарчээ”. Дахин сонгуулийн нэг тойрог дээр өөрийнх нь хоёр хүн өрсөлдөнө. Аль нэг нь ялах нь тодорхой. Нөгөө дээр нь АН, МАН-ын хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Гэхдээ айхтар ач тач өрсөлдөөн өрнөх нь юу л бол. МАН-аас нэр дэв шигч Д.Сумъяабазарт нөхцөл байдлын давуу тал аль хэдийнэ бүрдчихсэнийг жаахан баталгаажуулахад л болмоор.
Орон нутгийн сонгуулиар тэдэнд арай илүү хандрах уур амьсгал нийгэмд нэгэнт бүрэлдчихлээ. Харамсалтай нь цагаантнууд таг чиг. Ялсан, эрдсэн, түрэмгийлсэн АН-ын сүүдэрт өнөөх 90 жи лийн түүхтэй том нам гэж өөрийгөө өргөмжилдөг МАН нэвсийсээр. Энэ намаар овоглосон бүхэн айдас хүйдэст автаж суугаа гэхэд хилсдэхгүй биз. Гэхдээ тэдэнд аврал өмгөөлөл хайж очих газар алга. Нам нь гишүүнээ хамгаалах, ядаж тайвш руулж аргадах үйлдэл ч болтугай хийхгүй бай гаад гомдсон тэд бусдын хаяа хатавч бараа дахгүй гэсэн баталгаа хаана байгаа юм бол. Яам, там гын газрууд үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж, төр, засгийн албанд тогтсон сайн ололт саартайгаа хамт хийсэн одож, бүтэц тогтолцоо нь нуран унаж, төрийн албан хаагчдын ирээдүйд итгэх итгэл алдарч, алба тушаал хашиж байсан нэг нь ямар ч өчиггүйгээр “бүгд найрамдахаа” уншуулж байхад эрх ашиг нь хөндөгдсөн бүхний өмнөөс дуугарах учиртай сөрөг хүчний хоолой таг сөөжээ. Нийгмийн оюун санааг чирэгч хэвлэл мэдээлэл бараг бүхэлдээ АН-ыг даган шуурч байхад УИХ дахь ганц нэг гишүүний учирлал, зарим нэг хэвлэл, сэтгүүлчийг аргадсан хошуу цорвойлтоос өөр юу ч үгүй. Нөгөө улаан хөлтийг урдуураа гаргадаггүй хэлэмгий доломгой нөхөд, хэнийг ч доройтуулан мухардуулах, ялан дийлэх омог сүр нь хаачсан юм бол? Нэг л өдөр алим өөрөө унаад ирнэ гэж амаа ангайн хэвтэх замыг тэд арай сонгоогүй байлтай. Эрүүл саруул өрсөлдөөн, бурууг илчлэх шүүмжлэл, хазгайг тэгшлэх хяналт бол сөрөг хүчний үүрэг баймаарсан.
“Сүх далайтал үхэр амар”-ын үлгэр Тусгаар тогтнолын ордонд өрнөж, нам жим байгааг өрөвдөн хайрлахын нүдээр харж, илбэн таалах хүн тийм олон гарахгүй л болов уу. Манай нам туршлагатай, тулхтай, боловсон хүчний нөөц сайтай, чадвартай чансаатай гэх мэтийн билбүүр үгээр олон түмнийг татдаг цаг өнгөрсөн. Орчин нөхцөлд тохирсон, уян хатан, хурдтай, мэдрэмжтэй үйлдэл энэ намд өмнө ч дутагддаг байсан, одоо бол илүү ихээр үгүйлэгдэж байна. Нам дайчин, давшингуй, олонд нөлөөлөх хүчтэй байх учиртай. Тэр нь үйл ажиллагаагаараа л илрэх ёстой. Ийм чанарууд мөнөөхөн ялагдлын цагаан туган дор орчихоод мөд сэргэх янзгүй л байна даа. Энэ бүхнийг өгүүлэхдээ эрх баригч болон сөрөг хүчний хооронд яс хаяж, зөрчилдөөн мөрг өлдөөнд уриалж, үймээн самуунд дуудах гээг үй билээ. Ялсан нь бардаж, ялагдсан нь баг тарч байх хооронд ардчилсан Монголын сүү лийн 20 жилд олсон ололт амжилт бүдгэ рэн, бүрхэгдэх вий, хуулийн дээгүүр хүчтэй нь харайж гардаг жишиг тогтох вий гэдгийг л сануулах гэсэн хэрэг. Өнгөний энэ хувьсал өр гөн түмний оюун санаа, итгэл хүсэл, үйл хэ рэгт сүүдрээ тусгаж магадгүй болоод байгааг улааны хан, цагааныхан анзаараасай билээ.
С.БАТБААТАР