2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслөө Засгийн газар өчигдөр өглөө УИХ-д өргөн барив. Үүнийг нь Төрийн байгуулалтын байнгын хороо тэр даруйд нь хэлэлцээд УИХ-ын чуулган руу оруулсан юм. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхны хувьд энэ бол байдаг л зүйл боловч МАН-ынхан “шоконд” оржээ. Яаралтай асуудал байдаг ч улс орны ирэх дөрвөн жилийн хөгжлийг тодорхойлох чухал баримт бичгийг өглөө нь өргөн бариад шууд Байнгын хороо, чуулганаар оруулчихаж таарахгүй, гишүүдэд түүнтэй танилцах хугацаа олгох ёстой хэмээн тэд үзсэн юм. Гэвч завсарлага авна гэж зүтгэсэнгүй. АН-ын “Монгол хүн-2020”, ИЗНН-ын “Амьдрал”, “Шударга ёс” эвслийн “Монголоо өөрчл өх таван хувьсгал” сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр тулгуурлаж боловсруулсан уг хөтөлбөрийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийлээ. АН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд хоёр жилийн турш орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, иргэд болон эрдэмтэн мэргэжилтн үүдийн саналыг сонссон. Тиймээс МАН-ын зүгээс ирсэн “Гэнэт оруулж ирлээ, иргэдээрээ хэлэлц үүлсэнгүй” гэсэн шүүмжлэлийг няцаав. Юутай ч мөрийн хөтөлб өрийн үзэл санаа иргэдээ ажилтай, орлоготой болгох, хүнд суртал авлигыг халах, их бүтээн байгуулалтыг дэмжих гэсэн гурван чиглэлд хандаж буй аж. Хөтөлбөр ажилтай орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй орчинтой монгол хүн гэсэн таван хэсэгтэй. Ажилтай, орлоготой монгол хүн хэсгийн хүрээнд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, тогтолцоог шинэчлэх зорилт тавьснаа Ерөнхий сайд хэлэв. Мөн ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Эрүүл чийрэг монгол иргэнтэй байхын тулд эрүүл мэндийн салбарыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжиж, эх орондоо оношлогоог бүрэн хийдэг болгох гэнэ. Энэ мэт зорилт тавихдаа Засгийн газар хоосон уриа лоозонгийн оронд хэрэгжүүлэх арга замыг хамт тодорхойлохыг хичээсэн байна. Мөн шинэчлэлийн замаар үйл ажиллагаа явуулахаа онцлов. Түүний танилцуулгын дараа зөвхөн МАН-ын гишүүд асуулт тавив. Я.Содбаатар гишүүн Н.Алтанхуягийг “зальжин хүн” хэмээн тодотгоод “Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа та энэ зальжин зангаа ашигласан байна. Энд чинь ямар ч тодорхой тоо алга” гэлээ. МАН-ын гишүүд мөрийн хөтөлбөрийн төслийг “бөөрөнхий” хэмээн дүгнэсэн.
М.Энхболд: -МАН сонгуулиар ард түмний 35 хувийн саналыг авсан. Манай хөтөлбөрөөс тусгах нэг ч зүйл байсангүй юу, судалсан уу. Мөн дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгоно гэлээ. Өмнөх хамтарсан Засгийн газар 250 мянган ажлын байр бий болгож байсан. Тэгэхээр энэ шинэчлэл үү, ухралт уу?
Н.Алтанхуяг: -МАН-ын мөрийн хөтөлбөрийг харж үзсэн гэж болно. Санал нийлэх зүйл байсан ч хэрэгж үүлэх арга зам тодорхойгүй санал бас байна лээ. 150,000 ажлын байр гэдэг бол бодит тоо. Өмнөх Засгийн газрын үед гаргасан 250.000 ажлын байр гэдэг тоонд би одоо ч эргэлздэг. Үнэн байсан бол өнөөдөр ажилгүйдэл буурчихсан байх ёстой. Хамтраад хийхдээ гаргасан алдаагаа бид одоо засна.
Я.Санжмятав (Нийгмийн хамгааллын сайд): -Ирэх жилүүдэд 400 орчим мянган ажлын байр бий болгох боломжтой. Гэхдээ байнгын ажлын байрыг нь бид 150 мянга байна гэж тооцсон юм.
Я.Содбаатар: -Ямар нэг хэмж үүр, шалгуургүй, уриа лоозонгийн шинжтэй хөтөлбөр байна. Дараа нь хариуцах эзэнгүй болжээ. Та хамтраад ажилласан зүйлдээ одоо эргэлздэг гэлээ. Ерөнхий сайдаас буухдаа хийсэн ажилдаа эргэлзэхгүй байлгахын тулд хэдэн тоо асууя. Ирэх жилүүдэд хүн амын дундаж өсөлт хэд болох вэ, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хэд байх юм. Газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох уу. МИАТ-ын 51 хувийг төрийн мэдэлд авна гэсэн байна, тэгэхээр үлдсэнийг нь хувьчилна гэсэн үг үү?
Н.Алтанхуяг: -Ганц хоёр лоозон орсон байж мэднэ. Гэхдээ аль болох лоозогнохоос татгалзсан юм. Бид шалгуурыг өөр өөрөөр хардаг болчихжээ. Баахан тоо хэлж болно, гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх нь л чухал. Ямартай ч бид хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ хангах төлөвлөг өөтэй байгаа. Нефь бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээнийхээ 20-30 хувийг хангана. Одоо нефть боловсруулахг үй байгаа, энэ ажлыг ядаж эхлүүлнэ. МИАТ-ийн тухайд та зөв ойлгосон байна.
С.Батболд: -Өмнөх Засгийн газар мөн л ийм зорилт тавьсан, тодорхой үр дүнд хүрсэн. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг яаж хангах судалгаа тооцоо байна уу. Боловсролын үндэсний стандарт гэдгээ тодотгохгүй юү?
Л.Гантөмөр (Боловсрол, шинжлэх ухааны сайд): -Кэмбрижийн стандартыг хуулахаас илүү түүнд дөхсөн монгол стандарт бий болгоно гэсэн үг. А.Тлейхан: -Мөрийн хөт өлбөрийг хэрэгж үүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ?
Н.Батбаяр (Эдийн засаг, хөгжил шинэтгэлийн сайд): -Өмнө нь Монгол Улс төсөв батлах, хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо хэтэвчнийхээ хэрээр ханддаг байсан. Одоо энэ зарчмыг өөрчлөх ёстой. Бид юу хийж бүтээж чадна, тэр хэмжээгээрээ хөрөнгө босгоно. Тусгаар тогтносон улсад мөнгөний хомсдол байдаггүй, гагцхүү зөв зохицуулах л хэрэгтэй.
Гишүүн Ё.Отгонбаяр, С.Бямбацогт нар “Цэцэрлэг, сургуулийн тоог нэмнэ гэсэн ерөнхий заалт байна. Ганц цэцэрлэг барьчихаад дөрвөн жилийн дараа Та “Амлалтаа биелүүлсэн” гээд суухгүй л байх. Тодорхой тоо алга. Дараа нь үүгээрээ ам таглах нь” гэлээ. Л.Гантөмөр сайд тэдэнд “Тоо л нэхээд байх юм. Энэ тухай бид ярьсан. Гол нь сургуулиуд нэг ээлжтэй, хүүхдүүд тэндээ өдрийн 6-7 цагийг өнгөрөөж, сурч боловсорч чаддаг байх нь чухал. Мөн цэцэрлэгийн өмнөх насны хүүхдийн 50 хувь нь зохих боловсролыг эзэмшиж чадахгүй байна. Энэ л асуудлын гол нь. Жил бүрийн нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд тухайн онд хэдэн сургууль, цэцэрлэг барихыг тусгаад шийдэж болно” гэсэн хариу өгөв.
Цалин, тэтгэврийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмнэ гэсэн заалттай холбогдуулан “хэзээ” гэсэн асуултад хариу авахыг МАН-ын гишүүд хүссэн. Салбар салбараар, зарлахгүйгээр нэмнэ гэснээс биш сайд нар тодорхой хариу өгсөнгүй. Ер нь тодорхой тоо, цаг хугацаа асуухад нь “Арга барилаа өөрчилж, тоонд биш асуудлын голд анхаарлаа хандуулъя” гэсэн үгээр амыг нь таглаж байлаа. Иймэрхүү шүүмжлэл байсан ч хөтөлбөрийг хэлэлцэхийг олонх дэмжлээ.