Аравдугаар сар, үгүй арваннэгдүгээр сар гэсэн маргааны дунд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл гацсаар хэд хонов. Орон нутагт Засаг дарга, түүний ажилтнууд гэж сэтгэл нь дэнсэлсэн хүмүүс хүлээгээд байдаг. Хуулийг хэрхэн баталж, сонгуулийн тов яаж гарахаас хамааран тэд бэлтгэлээ базаах учиртай. Гэтэл УИХ, улс төрийн намууд энэ тухай мартчихсан мэт сууна. Уг нь энэ хуулийг батлах гэж ээлжит бус чуулган зарласан ч Засгийн газар бүрдэж дуусаагүй, УИХ нь ч эмхлэгдэж завдаагүй байгаа юм.
Өмнөх ажлаа бараагүй, эд эрхтэн нь бүрэн бүрдээгүй УИХ, Засгийн газар дараагийн сонгуульд санаа тавих ч чадалгүй амьсгаа дээгүүр явна. Мөрийн хөтөлбөрийн төслөө Засгийн газар яаравчлан өргөн барьж, үүнийг нь ойрын хоёр өдөр УИХ-аар хэлэлцэж байна. Дээрээс нь дэд сайд нарын томилгоо гэж том ажил байдаг. Энэ бүхнийг амжуулах гэж хэрэл дэж, хэлэлцэж суутал нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болох хугацаа хаяанд тулчихлаа.
Аймаг, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт санал хураахаар тусгажээ. Төслийг хэлэлцэх явцад МАН-ынхан цаг хугацааны тал дээр эсрэг байр суурь илэрхийлж, “Малчид хадлан тариаландаа гардаг цагаар зохион байгуулвал ирц бүрдэхгүй байх эрсдэлтэй” гэж байсан билээ. Юутай ч хэлэлцэх эсэхийг нь шийдчи хээд УИХ одоогоор Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол руу анхаарлаа хандуулж ард нь орон нутгийн сонгууль салан задгай үлдээд байна. Бүр энэ сонгууль болох нь уу гэсэн эргэлзээ дагуулав.
УИХ-ын сонгуулиар манай улс түүхэндээ анх удаа саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр тоолж, бүртгэлээ цахимжуулсан. Энэ бол гарцааг үй дэвшил. БНХАУ, ОХУ-ын ажиглагч нар хүртэл эх оронд нь хэрэглэж зүрхлээгүй техноло гийг мон голчууд амжилттай туршиж, хэрэгжүүлснийг онцлоод авсан. Гаднынхан ингэж баярлаж байхад манай улстөрчид харин машинд бурууг чихсэн би лээ. СЕХ санал тоолох, бүртгэх төхөөрөмжийг өмнө нь УИХ-д танилцуулж, хэдэнтээ няг талж байхад нь юу ч хэлээгүй мөртлөө ялагдсаны хаа дараа гэнэт сул талыг нь олж харсан улстөрч олон.
МАН-ын зүгээс таван тойрогт хяналтын тооллого явуулахыг шаардаж, Анхдугаар чуулганыг хэдэн өдөр гацаасан тал ч бий. Эцэст нь “Зөвхөн машин тойрсон эргэлзээг тайлахын тулд хянал тын тооллого хийж болно” хэмээн талууд тохир сон. Үүнийгээ хэзээ хийх нь ч тодорхойгүй. Иймэр хүү байдалтай байхад орон нутгийн сонгууль тохиож байна. Байнга л гардаг булхай луйврыг арилгахын тулд хүнд биш, технологийн дэвшилд найдахаар УИХ-аас Автомат төхөөрөмжийн тухай хуулийг баталсан. Тиймээс нэлээд зардал гаргаж байж авчирсан машинуудаа орон нутгийн сонгуулиар ч ашиглана. Төсөлдөө ч үүнийг тусгачихсан. Итгэл, хардлага дагуулсан ч эдгээр машиныг өмнө нь нэг удаа ашиглаж, алдаа, оноог нь мэдчихсэн. Тиймээс орон нутгийн сонгуулиар дутагдлыг нь арилгаад л хэрэглэхэд болчих юм.
ЭРГЭЛЗЭЭТЭЙ ЗААЛТУУД
Нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгоход иргэдийн оролцоо зайлшгүй. Зөв сонголт хийсэн эсэхээс амьдрал нь дээшлэх эсэх нь хамаарна. Гэвч үнэхээр итгэлээ хүлээлгээд сонгочих хүн нэр дэвшигчид дунд байхгүй байвал яах вэ. “Тэгвэл хуудсыг бөглөхгүй орхичихож болно” гэсэн хариултыг хууль тогтоогчид хэлж буй юм. Сонгох хүн байхгүй байсан ч заавал хэсгийн хороон дээр очиж хоосон цаас машинд уншуулах хэрэгтэй болно гэсэн үг. Ирцтэй холбогдсон МАН-ын болгоомжлолыг АН-ын гишүүд бодолцоод аминдаа ийм “хүчлүүр” хэрэглэж буй бололтой. Яагаад арав дугаар сард хийчихэж болохгүй байгаа юм бэ гэсэн тэдний асуултад төсөл санаачлагчид “Цахим үнэмлэх хэвлэж амжихгүй байна шүү дээ” гэсэн хариулт өгсөн. Уг үнэмлэхийн сүүлчийг ирэх сарын 25-нд хэвлэж дуусах учраас арваннэгд үгээр сарын эхний долоо хоногт сонгуулиа хийе гээд буй аж. Хүүхдүүд нь сургууль, соёлдоо явчихсан, малаа харах хүнгүй сонгогчид сумын төвийг хэ рэг болгон зорьж, саналаа өгөх нь эргэлзээтэй. Тэ дэнд төрийн албанд ажиллах шаардлага байхгүй уч раас дээрх заалтаас сүрдэхгүй байж ч чадна. Нэг тал даа намууд цахим үнэмлэх хэвлэж дуусахыг хүлээгээд, нөгөө талдаа хадлан тариалан, аж амьдралаа мал чид бодоод орон нутгийн сонгуулийн ирц хүрэх эсэх нь бүрхэг байна. Засаг, төрөө хурдан төвхнүү лээд дараагийн ажилдаа ханцуй шамлавал яасан юм бэ, УИХ-ын гишүүд ээ.
Орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулах учиртай хуулийн төслөөс сонирхоё.
5 дугаар зүйл. Сонгуулийн үндсэн зарчим 5.2. Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг байна.
5.6. Энэ хуулийн 5.2-т заасан үүргээ биелүүлсэн сонгогчийн хувьд сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрх нээгдэх бөгөөд харин хүндэтгэн үзэх шалтгаанаар биелүүлээгүй сонгогчийн хувьд дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдох эрх нь түдгэлзэнэ.