Холливудын нэрт найруулагч Тим Буртоны “Алиса гайхамшгийн оронд” үлгэрийн кино Монголд албан ёсоор нээлтээ хийх ажээ. Энэ кино дэлхий дахинд нээлтээ хийгээд удаагүй байгаа бөгөөд одоогоор Box Office-ын жагсаалтын тавдугаарт бичигддэг аж. “Уолт Дисней” компанийн бүтээл энэхүү киноны гол дүрд Жони Депп, Энни Хэдвэй нэр тогложээ. Уг кино энэ сарын 17-нөөс эхлэн “Өргөө” кино теарт гарч эхлэх юм.