Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нэрт зураач, филосифич, яруу найрагч, хөгжимчин Шри Чинмойн “Оргилуур урлаг” уран зургийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо.
Үзэсгэлэнд Шри Чинмойн 70 орчим зургийг дэлгэсэн бөгөөд түүний “Оргилуур урлаг” үзэсгэлэн НҮБ, Юнеско, АНУ-ын Сенатын ордон, Канадын үндэсний галерей, Лондон дахь Молл галерей зэрэг дэлхийн олон орны томоохон үзэсгэлэнгийн танхимд гарч байжээ. Үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл үргэлжлэх юм байна.