Сайн үйлсийн загварын шоу Нью-Йорк хотноо болж өнгөрлөө. Найм дахь удаагаа зохион байгуулсан “Dressed To Kilt” нэртэй тус шоунд Иракт алба хашиж байхдаа хүнд бэртэл авч, тахир дутуу болсон байлдагчдад зориулсан тусгай үзүүлбэр зонхилжээ. Энэ үеэр Холливудын одод болон урлаг, спортын алдартнууд шотланд цэргийн хувцас клиртээр гоёсон байлаа. Клирт бол шотланд дайчдын өмсгөл бөгөөд мөнгөний цүнх болон “спорран” гэгддэг бусад өвөрмөц эд зүйлстэй хамт өмсдөг уламжлалтай билээ. Энэ жилийн сайн үйлсийн шоуг Шотландын алдарт жүжигчин Шон Коннери болон Америкийн тэрбумтан Дональд Трамп нар хамтран зохион байгуулсан юм.
Т.НЯМ