Монголын боулингийн холбоо өнгөрсөн улиралд тамирчдын чансаа ахиулах тоглолт болон клубүүдийн нэрэмжит, “М” клубийн нэрэмжит сонирхогчдын, “Martell bowling 2010” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Олон улсын стандартын зургаан зам дээр явуулсан уг тэмцээнүүдэд есөн клубийн 406 тамирчин оролцжээ. Энэ оны эхний улирлын байдлаар тамирчдын чадвар дээшилж, дундаж оноо 20-35-аар нэмэгдсэн амжилттай байна. Түүнчлэн маргааш тус холбооноос “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна. Энэ тэмцээнд оролцогчдыг Олон улсын боулингийн холбооны стандартад нийцүүлэх зорилгоор зам шилжүүлэн тоглуулахаар болжээ.
Ж.СОЛОНГО