Дуучин Б.Амархүү монголоор дуулж, монголчуудад зориулсан цомог гаргах гэнэ. Б.Амархүү энэ тухай ярихдаа “Эх хэлээрээ дуулахыг хүсэж байна. Одоо цаг нь болсон” гэжээ. Ирэх намар худалдаанд гарах уг цомгийн ажилд соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар ажиллана.
Б.Амархүүд Ш.Гүрбазарын шүлэг таалагддаг тул хамтран ажиллах санал тавьснаар ийнхүү ажил хэрэг болох нь.