Британийн Уилтшир гүнлэгт болсон дуудлага худалдаагаар 1912 онд осолдсон “Титаник“ хөлгийн нэгэн зорчигчийн захидал 55.000 фунт стерлингийн үнэд хүрлээ гэж ВВС мэдээллээ.
Тухайн үед тус хөлгийн нэгдүгээр зэрэглэлийн хэсэгт зорчиж явсан Адольф Саафельд уг захидлыг онгоц сүйрэхээс таван хоногийн өмнө эхнэртээ бичжээ. Гурван хуудас бүхий захидалд тэрбээр аяллын тухай болон “Титаник” хөлгийн талаарх сэтгэгдлээ бичжээ.
Мөн уг хөлөг онгоц боомтоос хөдлөхдөө “Нью-Йорк” нэртэй нэгэн онгоцтой мөргөлдөх шахсан тухай дурдсан байна. Уг захидлыг худалдан авсан Британийн музей одоогоор нэрээ нууцалж байна. Түүнчлэн “Титаник” хөлөгтэй холбоотой 350 эд зүйлийг 100.000 фунт стерлингээр худалдсан гэнэ.