Монголчууд бүсгүй хүнийг үйлэнд уран, үгэнд цэцэн хэмээн шинждэг. Гарын уран, ухааны цэцнээрээ урласан хатгамлыг өрсөлдүүлэх уралдаан тун удахгүй болох гэж байна. Соёл урлагийг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хатгамлын урлагийг хөгжүүлэх, сан хөмрөгийг нь нэмэгдүүлэх зорилгоор Уран хатгамалчдын улсын хоёрдугаар уралдааныг зохион байгуулах гэж байгаа юм. Уралдаанд зүү ороох, задгай, битүү, хэрээсэн зэрэг хатгамал, зээгт наамал, үндэсний брэнд гэсэн төрлөөр өрсөлдөх боломжтой. Эхний шатны шалгаруулалт аймаг болон дүүргүүдэд болох юм. Уралдаанд оролцох бүтээлийг зургадугаар сарын 1 хүртэл хүлээн авна. Улсын уралдаанд оролцохоор шалгарсан хатгамалчдын орон нутгаас ирэх, буцах зардлыг зохион байгуулах хороо хариуцах юм байна. Тэргүүн байрт шалгарсан үйлчинд “Уран хатгамалч” цол, цом, 300.000 төгрөг гардуулна. Уралдааныг СУХ, Монголын эмэгтэйч үүдийн холбоо, Нийслэлийн соёл урлагийн газар, “Эгнэшгүй санаа” төв хамтран явуулна.
С.СЭРГЭЛЭН