Улсын драмын эрдмийн театр В.Красногоровын долоон жүжгийг дараалан тоглож байгаа. Энэ долоо хоногт найруулагч Н.Наранбаатарын "Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг тоглож байгаа юм. Харин ирэх долоо хоногт залуу найруулагч Э.Батхүүгийн шинэ уран бүтээл "Секс хийцгээе" жүжиг нээлтээ хийнэ. Сонирхолтой нь "айхтар" нэртэй хэмээн шүүмжлэлд өртөөд байсан жүжгийн нэр "Хүний хөнжлийг битгий сөх" болж өөрчлөгджээ.