Арлын Японд эх орныхоо нэрийг мандуулж монгол хүний ид хав, хийморь золбоог гайхуулж явсан их аварга Асашоёрюүд зориулсан “Ард түмний үг” хэмээх нэгэн сайхан дуу мэндэлжээ. Дууны шүлэгч нь ард түмэн өөрсдөө гэнэ. Өөрөөр хэлбэл их аваргыг зодог тайлсны дараа элэг нэгт монголчуудаас нь илгээсэн сэтгэгдэлүүдээр дууны шүлгийг бүтээсэн аж. Аялгууг нь ая зохиогч Аранзаа зохиож, дуучин Ц.Мөнхбат дуулсан байна.