Дэлхийн номын өдрөөр Германы скаутууд Монголын хүүхэд багачуудад үнэхээр том бэлэг барилаа. Германы скаутын холбооноос хэрэгжүүлж буй “Номын гүүр” төслийн хүрээнд гурван чингэлэг буюу 45780 ном Монголын хүүхэд багачуудад илгээжээ. Монгол, Германы скаутууд, хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг сайжруулах, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор “Номын гүүр” төслийг санаачилжээ. Үүний хүрээнд 13 мянган англи ном, сурах бичгийн фондтой номын санг Өвөрхангай аймагт байгуулж, 30 сургуульд англи хэлний ном хандивлажээ. Ирэх наймдугаар сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Булган аймаг болон Багануур дүүрэгт тус бүр 15 мянган ном бүхий Англи хэлний номын сан байгуулахаар болжээ. Цаашид энэхүү төслөө үргэлжлүүлэн 2013 он гэхэд бүх аймагт англи хэлний номын сан байгуулахаар төлөвлөжээ.