Дэлхийн морин хуурын холбоо, Монголын морин хуурын төв, Морин хуур нийгэмлэг, ардын урлагийг хөгжүүлэх “Икэл сан” зэрэг байгууллага Морин хуурын олон улсын II их наадмыг энэ сарын 28-наас ирэх сарын 5-ныг хүртэл зохион байгуулах гэж байна. Монголын болон дэлхийн олон үндэстэн ястны бүтээлээр энэ хөгжмийн урын санг баяжуулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, Монголын өв соёлоо дэлхийд сурталчлах зорилготой уг наадамд ОХУ,_ БНХАУ, АНУ, Канад, Солонгос, Япон зэрэг орноос морин хуурчид ирж оролцох юм байна.