Хятадын Циньхай мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүс туслах хандивын тоглолтод Хятад, Тайвань, Хонконгийн 100 гаруй алдартан оролцжээ.
Таван цаг үргэлжилсэн энэ арга хэмжээнд Холливудын жүжигчин Жэки Чан мөн оролцсон байна. Тус арга хэмжээнээс гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх 4,8 сая доллар цугларчээ. Энэ сарын эхээр болсон газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо одоогоор 2000 даваад байгаа юм.
С.Отгонбаяр "Монцамэ"