Энэ сарын 30-ны өдөр С.Батмөнх агсны нэрэмжит “Аморе-2010” яруу найргийн наадам “Их Монгол” дээд сургууль дээр болохоор боллоо. Энэхүү наадам нь залуу авъяастныг нээн илрүүлэх зорилготойгоор зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. С.Батмөнх агсан нь “Их Монгол” дээд сургуулийг үүсгэн байгуулагч төдийгүй эрдэмтэн зохиолч, сэтгүүлч хүн байсан ба энэ жил хорвоод мэндэлснийх нь 50 насны ой тохиож байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр түүний дурсгалд зориулсан, эрдэм шинжилгээний бага хурал тус сургуулийн байранд болж байна.
Б.ЭНХ-УЯНГА