Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын 11 дүгээр ангийн сурагч Н.Ичин, Б.Бат-Од нар хамтран тайлан тоглолтоо өнөөдөр үе тэнгийнхэндээ өргөн барих гэж байна. Сургуулийнхаа концертын их танхимд тоглолтоо хийх тэд дэлхийн сонгодог урлагийн томоохон бүтээлээс эгшиглүүлэх юм. Тухайлбал И.С.Бахын “I as dur” болон Л.Ве.Бетховен, М.Скорик, Ф.Шопен зэрэг уран бүтээлчийн алдартай бүтээлээс тоглохоор болжээ.