Халимагийн алдарт дуучин О.Цагаанзам Монголд ирж, хэд хэдэн уран бүтээлээ бичүүлжээ. Түүний дуулсан ээжийн тухай дуу хэдхэн жилийн өмнө манай богино долгионы радио болон телевизээр хамгийн эрэлт ихтэй болж байсан. О.Цагаанзам нэг бус удаа Монголд ирж, клипний зураг авалтаа хийж байсан билээ. Энэ удаа тэрбээр “Хурд” хамтлагтай хамтран өөрийн зохиосон гурван дуугаа бичүүлээд байгаа юм байна. Бичлэгийг “Хурд” студид хийжээ.