Олон Улсын Морин хуурчдын гуравдугаар уралдаан манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Америк, Герман, Хятад, Япон, Солонгос зэрэг найман улсын нийт 171 хуурч оролцож, морин хуур татан, гурав хоног өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тус наадамд СУИС-ийн багш, хуурч М.Тэмүүжин тэргүүн байрыг эзэлж, дэлхийн шилдэг морин хуурч болохоо харууллаа. Түүнчлэн наадмын эхний есөн байрын шагналыг Монгол хүмүүс авсан ба аравдугаар байрыг ӨМӨЗО-ны хуурч М.Нарс хүртлээ.