Улсын филармонийн симфони найрал хөгжимчид энэ сарын 7-нд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 170 жилийн ойд зориулан, түүний бүтээлээр тоглолт хийхээр болжээ. Дэлхийн сонгодог хөгжмийн ноён оргил болсон шилдэг бүтээлээс дээжлэн хүргэх тоглолтыг Туркийн удирдаач Жем Мансур дохиж, Четин Шевиз хийл, Хазал Ешилли гобой хөгжмөөр гоцлох юм байна.
Ж.Сэлэнгэ