Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар Роберт Де Ниротой хамт кофе уух эрхийг нэрээ мэдэгдэхийг хүсээгүй шүтэн бишрэгч нь 8500 доллараар худалдан авчээ. Түүнийг уг худалдаанд оролцохыг ятгаж чадсан хүн нь Этель Кеннеди гэнэ. Учир нь дуудлага худалдааг Роберт Кеннедигийн нэрэмжит хүний эрхийг хамгаалах хууль зүйн төвөөс зохиосон юм байна. Мөн үеэр Элтон Жоны “Оскар”- ын уламжлалт үдэшлэгийн эрх 52 мянган доллар хүрчээ.
П.УЧРАЛ