АНУ-ын Смитсониан хүрээлэнгээс жил бүр “Азийн урлаг, гар урлалын өдөр”-ийг зохион байгуулдаг юм. Энэ жил тус өдөрлөгийг Вашингтон хот дахь Байгалийн түүхийн музей буюу манайхны хэлдгээр “Заантай музей”-д энэ сарын 7-нд зохион явуулахаар төлөвлөжээ. Өдөрлөгийн үеэр Азийн зураач, урчууд олон нийтийн өмнө улс, улсынхаа өвөрмөц урлаг, гар урлалыг шууд бүтээн үзүүлэх бөгөөд үүнд Хятадын цаасан хайчилбар, Японы хүүхэлдэй, оригами, Солонгосын каллиграф, уран зангилаа, Лаосын гадилын хальс нугалах, Филиппиний нэхмэл, Тайландын жимсэн дээр сийлэх, шүэх будах урлагаас гадна Монголын баг урлал, усан будгийн уран зураг багтжээ. АНУ дахь Монголын соёлын төвийн удирдах зөвлөлийн гишүүн, зураач Д.Цолмон монгол усан будгийн урлалийг америкчуудад таниулах юм.