Монгол Улс Франц улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан ДБЭТ-т ирэх бямба гаригт Франц, Монголын сонгодог хөгжмийн бүтээлээр тоглолт хийхээр болжээ. Тоглолтыг Францын удирдаач Р.Рессико, Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх нар дохино. Түүнчлэн ням гаригт зоримог, шийдэмгий, үзэсгэлэнт Кармен бүсгүйн эмгэнэлт хувь заяаг өгүүлэх Ж.Бизегийн “Кармен” дуурь тайзнаа амилахаар болжээ.