“Франц, Монголын соёлын өдрүүд 2010”-ын хүрээнд театр, дуурийн зохиолч Ян Апэри, баримтат киноны найруулагч Жаки Бастид, уран зохиолын шүүмжлэгч Ф.Ж.Катинчи, монголч эрдэмтэн Алэн де Жак, Патрик Фишман нар манай зохиолч, хэвлэлийн ажилтнуудтай ирэх бямба гаригт уулзах юм байна. Уулзалтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, монголын зохиолчдын эвлэлтэй хамтран явуулна. Түүнчлэн ням гаригт Грассэ-Фаскаль хэвлэлийн газрын ерөнхий захирал Жан Клод Фаскаль Монгол Улсад Францын уран зохиолыг орчуулан, түгээн дэлгэрүүлэх үйлст хувь нэмэр оруулсан хүн, албан байгууллагыг шалгаруулж, нэрэмжит шагналаа гардуулах юм.
![]()