Оросын нэрт найруулагч Л.Гайдагийн 1968 онд бүтээсэн “Эрдэнэ нуусан гар” инээдмийн киног монголчууд андахгүй. Оросын ардын жүжигчин Ю.Никулин гол дүрд нь тоглосон уг кинонд зориулан Бакуд хөшөө босгох болжээ.
Хөшөө босгох тэр газарт киноны гол үйл явдлын зураг буюу Ю.Никулин унаж, бэртдэг хэсгийг авсан юм байна. Тэрбээр унахдаа “Чөтгөр ав” гэж хэлдгийг үзэгчид маань санаж буй за. Халтирч унаж буй Ю.Никулиний дүр бүхий хөшөөг “Унаж байгаа Никулин” хэмээн нэрлэх гэнэ. Дашрамд өгүүлэхэд, Оросын алдартай кинонуудад зориулан хөшөө босгох ажил сүүлийн үед өрнөх болсон бөгөөд “Кавказад болсон явдал” киноны гол баатар Г.Вицин, Ю.Никулин, Е.Моргунов нар тариа хийлгэхээр хэвтэж байгаа дүртэй хөшөөг 2007 онд Зеленогорскт босгожээ.