Энэ тоглолтод “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дуунаас эхлээд хилчин дайчин, цэрэг эх орны сэдэвтэй олон сайхан дуу дуулагдах юм. Монгол улсын гавьяат жүжигчин Л.Ганчимэгийн найруулсан эл тоглолтод МУГЖ Э.Бүрнээбаяр, Соёлын тэргүүний ажилтанЦ.Наранцэцэг, Д.Бямбасүрэн, Ш.Жавзмаа, И.Уранцэцэг, Б.Пүрэвсүрэн, С.Батдулам, Ж.Янжиндулам, Ч.Отгоо нарын есөн хилчин бүсгүй ая дуугаа өргөнө.