ҮБДЭЧ-ын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжиг өнөөдөр нээлтээ хийлээ. Дуулалт жүжгийн гол дүрд бүжигчин П.Мөнхцацрал, дуучин Ц.Нарантуяа, Б.Батбаяр нар тоглох юм байна. Тоглолт энэ сарын 10 хүртэл нийслэлийн хүүхэд багачуудад толилуулаад хөдөө орон нутгийг зорих аж.