УДЭТ-ын хамт олон В.Гюгогийн алдарт “Парисын эх дагинын сүм” бүтээлийг үзэгчдэд танилцуулж байсан бол эл жүжгийг эх хэлээр нь үзэх боломжийг “Сити” дээд сургуулийн оюутнууд олгож байна. Өнгөрсөн онд “Суудал” жүжгийг англи хэлээр толилуулж байсан тус сургуулийн оюутнууд энэ удаад үзэсгэлэнт Эсмиральдод дурласан үнэнч Квазимодогийн түүхийг мюзикл хэлбэрээр тоглох аж. Төгсөх ангийн оюутнуудын тоглож байгаа бүтээлийн хэлний зөвлөхөөр Францын ЭСЯ-ны амжилтнууд ажиллаж байгаа бөгөөд жүжгийг энэ сарын 20,21-нд УДЭТ тайзнаа тоглоно.