Дэлхийн хамгийн урт гол болох Нил мөрөн зүүн хойд Африкт өмнөөс хойш 6695 км урт урсдаг. Нил хоёр эхтэй. Виктори нуураас эх авсан Цагаан Нил, нөгөө нь Хөх Нил юм.
Энэ хоёр Эфиопийн уулсаас эх авч, Суданы Хартум хотын орчим нийлдэг аж. Ийн урссаар Газрын дундад тэнгист цутгахдаа маш өргөн адгийн садраа үүсгэдэг гэнэ.
Нил мөрний ихэнх нь цөлөөр урсдаг болохоор эрэг орчмын амьтай бүхний амьдралыг тэтгэгч болдог. Харин дараагийн урт гол бол Амазон. Амазон нь Нилээс 255 км-ээр богино юм байна. Үүнээс гадна дэлхийн хамгийн өндөр хүрхрээ Венесуэлд байдаг Анхелийн хүрхрээ юм. Энэ хүрхрээний өндөр нь 979 метр. Харьцуулбал, алдарт Эйфелийн цамхгаас гурав дахин өндөр аж.
Б.ГҮНБИЛЭГ