Өндөр орлого олохыг хүсвэл ажлын үнэ цэнийг өсгөдөг хотыг сонго
Германы хөрөнгө оруулалтын “Deutsche” банк дэлхийн хотуудын эдийн засгийн өнгөрсөн оны үзүүлэлтийг танилцууллаа. Үүнд Швейцарын Женев, Цюрих, АНУ-ын Сан Франциско, Бостон, Чикаго, Нью-Йорк, Австралийн Сидней, Норвегийн Осло, Данийн Копенхаген болон Люксембург тэргүүлсэн байна.
Уржигдар 16 цаг 00 мин
ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг өнөөдрөөс хэрэгжүүлнэ гэв
ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг өнөөдрөөс хэрэгжүүлнэ гэв
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн орнууд болох Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизийн хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаар Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл өглөө.
2026-07-22
Усжуулах санаачилгыг уур амьсгалын мега төсөл болгох боломж
Монгол Улсад ирэх сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын гол сэдэв нь “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төсөл байх болно гэж Ерөнхий сайд Н.Учрал саяхан мэдээлэв. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэн Тооно уул орчимд Хэрлэн голоос ус хуримтлуулж, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийнхны хэрэгцээг хангах “Хэрлэн-Тоонот” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, албан ёсоор баталгаажуулжээ. Харин хангайгаас говь руу урсдаг цор ганц гол болох Онгийг сэргээж, Улаан нуурын экосистемийг тэтгэх замаар Дундговь, Өмнөговь аймгийн уул уурхай, хүнд үйлдвэрийн бүсүүд рүү ус хүргэх “Орхон-Онги” төслийн ТЭЗҮ боловсруулах, нарийвчилсан судалгаа хийх ажил COP17-гийн бэлтгэлтэй эн зэрэгцэн урагшилж буй гэнэ.
2026-07-20
Шатахууны хомсдолд ороогүй, импорт тасалдаагүй гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Наадмын амралтаар бензиний хомсдол үүсэхгүй” гэсэн ч орон нутгийн шатахуун түгээх станц (ШТС)-уудын ачаалал эрс нэмэгдэж, урт дараалал үүсгээд байна. Түүнчлэн АИ-92 бензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлшнийх 150 төгрөгөөр буураад байгаа юм. “30-60 мянган төгрөгийн хооронд л бензин өгч байна. Баруун аймаг руу явсан хүмүүс эргэж ирэх аргагүй болсон”, “Долоон цаг дугаарласны эцэст шатахуун авах гэтэл литр тутам нь 250 төгрөгөөр нэмэгджээ” гэхчлэн иргэд цахим орчинд шүүмжилж буй.
2026-07-20
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна
2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж буй юм.
2026-06-29
Туул голд автомашинтай иргэд усанд боогджээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний хойд талд Туул голд автомашинтай иргэд усанд боогдсон гэсэн дуудлага өнөөдөр 09:24 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход Toyota Harrier загварын автомашинтай 2 иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байсныг, Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, 4 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2026-06-25
Хүүхдэд эрсдэлтэй 7844 объектыг шалгаж, 17 977 зөрчил илрүүлжээ
Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай хүүхэд унаж, амь эрсэдсэн харамсалтай явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болсон. Хот, хөдөөгүй хүүхдэд ээлгүй орчин, аюул, эрсдэл дүүрэн байна. Иймд улс орон даяар “Хүүхдийн төлөө “за” бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн.
2026-06-25
Зардлаа нэмж, өрөө өсгөсөөр дефолт зарлах вий
Манай улсын гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 40.2 тэрбум ам.доллар байсныг Монголбанкнаас мэдээлсэн. Нэг ам.долларыг 3500 төгрөгтэй тэнцэнэ гэвэл бид 140.7 их наяд төгрөгийн өртэй байгаа хэрэг. Гэтэл энэ онд улсын төсвийн орлогыг ойролцоогоор 32 их наяд төгрөг хэмээн тооцсон бөгөөд бөгөөд төсөвт төвлөрүүлж чадах хөрөнгөөсөө 4-4.5 дахин их өр тавьсан байна.
2026-06-25
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээжээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны зургаадугаар сарын ээлжит хурлын шийдвэрийг өчигдөр танилцууллаа. Тус хурлаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Учир нь Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж буй аж.
2026-06-25
Эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлт сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ
Монголбанкнаас энэ оны эхний улирлын “Бизнесийн төлөвийн түүвэр судалгаа”-г олон нийтэд танилцууллаа. Энэ нь тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал, идэвхжил, цаашдын чиг хандлагыг аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн хүлээлтэд үндэслэн онолын аргачлалаар үнэлдэг макро эдийн засгийн тайлан юм.
2026-06-24
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай хотноо нээлтээ хийлээ.
2026-06-22
Энэ жил 4 аймагт хэрэгжих “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Архангай аймгаас эхэллээ
Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээлтээ хийлээ.
2026-06-19