Зээлийн мэдээллийн лавлагааг зургадугаар сарын 7-ноос эхлэн олгоно
2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн.
2024-06-05
Монголбанк өнгөрсөн сард 1.8 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ он гарснаас хойш 6.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 135.1, Баянхонгор аймаг дахь нь 386.0 кг үнэт металл тус тус худалдан авсан аж. Дээрх дүнгээс 1.8 тонн нь өнгөрсөн сард худалдан авсан үнэт металл юм байна. Энэ нь өмнөх буюу дөрөвдүгээр сарынхаасаа 0.9 тонноор нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Харин 2023 оны мөн үеийнхээс 0.6 тонноор буурсан дүн болжээ. Төвбанкны үнэт металл худалдан авах ханшийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 254 657 төгрөг байжээ.
2024-06-05
Нийслэлийн төсвийг дахин тодотгох нь
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Улаанбаатарын энэ оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгох гэж буй нь энэ юм. Нийслэл 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжихаар болсон. Үүнтэй холбоотойгоор төсөвт дахин өөрчлөлт оруулах гэж буй аж.
2024-06-04
ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо
Олон жил уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн тус хөтөлбөрийг Улаанбаатар хотоос алслагдсан дүүрэг болон орон нутгаас шинээр оюутан болж буй төгсөх ангийн сурагчдын дунд зарладаг байсан бол энэ жил тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмж, цар хүрээг нь өргөжүүлэн, шинэ оюутнуудаас гадна өмнө нь ХААН Банкны тэтгэлэг хүртсэн ахлах курсийн оюутнууддаа дахин нэг боломж олгон тэтгэлэгт хамруулж буйгаараа онцлог.
2024-05-31
Төсвийн гүйцэтгэлийн шатанд хяналт хязгаарлагдмал байна
Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр жил тутамд “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-г эрхлэн гаргадаг. 2023 оны дүнг 2024 оны тавдугаар сарын 29-нд дэлхий даяар танилцуулав.
2024-05-31
ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч эдгээр нь зөвхөн төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдийг хамарч байгаа бөгөөд бүс нутагт амьдарч байгаа нийт иргэдэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна.
2024-05-30
СОНСГОЛ: Санаатайгаар хууль зөрчин зөвшөөрөл олгодог тохиолдол газар авсан
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны хууль, эрх зүйн зохицуулалтуудыг судалж үзэхэд "Нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажлын байр бий болгох, орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах" гэсэн анхны үзэл баримтлал, үндсэн зорилт нь ач холбогдлоо алдсан гэж шинжээчид дүгнэжээ.
2024-05-30
“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголд 114 гэрч дууджээ
Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү сэдвийн хүрээнд Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, Бичил уурхайн асуудлууд гэсэн сэдвээр холбогдох хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсон асуулт асууж, хариулт авах юм. Дээрх асуудалтай холбогдуулан 30 гэрчийг дуудсан байна.
2024-05-30
Хөдөлмөрлөх насны хүн ам 26 мянгаар буурчээ
Ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоо буурсан тул хөдөлмөрийн насны хүн ам өмнөх оноос 26.6 мянгаар цөөрсөн байна. Ажиллах хүч буурснаар ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оноос 1.5 нэгж хувиар буурах үндэс болов.
2024-05-29
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хариуцан боловсруулахаар тусгасан.
2024-05-29
2023 онд 81 сая тонн нүүрс олборложээ
Тайлант онд 81 сая тонн нүүрс олборлосны зэрэгцээ Оюу-Толгойн ил, далд уурхайн үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Мөн уул уурхайг дагасан тээврийн орлого огцом өсөж, дамжин өнгөрөх тээвэр оны турш эрчимжсэнээр тээврийн салбар энэ онд 40 орчим хувиар өсөв.
2024-05-29