Шинэ Ерөнхийлөгчийн төлөөх “дажин”
Мөн эрх баригчид буруу бүхнийхээ “эзэн”-ээр нэрлэдэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн хоёр сар орчим өрнөсөн элдэв мэдээлэлд цахимаар тайлбар хийлээ. “Улс төрчид сэдвийн хомсдолд оржээ дээ” хэмээн “чимхэх”-ээ тэрбээр мартсангүй.
2026-02-23
Горилогчдыг тойрсон хар пиар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно. Гэвч бэлтгэл марафон хэдийн эхэлжээ. Парламентад суудалтай улс төрийн намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсээ эчнээ тодруулж, бүлэглэлүүд нь хоорондоо “алалцах” болсон байна. Манай улсын түүхэнд 2005 онд Төрийн тэргүүний төлөө дөрвөн хүн өрсөлдсөн нь хамгийн олон байв.
2026-02-12
Г.Занданшатар ацан шалаанд оров
Хаврын чуулган ирэх сарын 15-нд эхэлнэ. Үүнээс өмнө Засгийн газарт халаа сэлгээ хийх сураг гарах болов. Идэр есийн хүйтнээр нийслэлчүүдийн дулаан, цахилгааны хэрэглээг хязгаарлаж, үүнээс үүдсэн олон ч хохирол гарсны хариуцлагыг салбарын сайд Б.Чойжилсүрэн, эрчим хүчний реформ хийх тухай яривч үнэ нэмэхээс хэтрээгүй Шадар сайд Т.Доржханд нараас иргэд нэхэж буй.
2026-02-11
Хязгаар давсан эрх мэдэл
Тогтсон жишгийг эвдсэнээс үүдэлтэй будилаан төрд ажиглагдах болов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын болон Төрийн тэргүүний эрх, үүрэг холилдож, хэн нь юу хийхээ ч “мэдэхээ” больж эхэлжээ. Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга зүүн болон хангайн бүсэд ажиллалаа. Үргэлжлүүлээд нийслэлийн дүүргүүдээр ч явж байна.
2026-02-05
Санал худалдан авдаг улс төрчдийг “авлана”
УИХ-ын гишүүдийг сонгогдсон “эх үүсвэр”ийнх нь хувьд “мөнгөний” ба өөрийн чадвар, туршлагаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж хоёр ангилж болно. Өөрөөр хэлбэл, гишүүн болохын тулд сонгогчдын саналыг худалдаж авдаг, үүндээ гаршсан, гаршуулж яваа нэг хэсэг бий. Санал ху далдан авах үйлдлийг ч дотор нь хувийн болон төс вийн мөнгөөр гэж ангилж болж байна.
2026-02-02
“Сонгоогүй гишүүд”-ээс авсан ухаарал
Л.Оюун-Эрдэнийн алдааг Н.Учрал засна гэв. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжүүлснээр парламент дахь нийгмийн бүлгүүдийн болон намуудын төлөөллийг нэмж чадна хэмээн хуулийг өөрчлөхдөө эрх баригчид сурталчилж байлаа. Үнэхээр ч УИХ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн ажиллаж буй.
2026-01-29
Хууль “ойлгодоггүй” намууд ба Дээд шүүхийн даажигнал
Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх үүргийг намууд хүлээсэн. Үүний хүрээнд 29 нам хугацаандаа багтаан өргөдлөө Дээд шүүхэд ирүүлээд байв. Эдгээрийг түрүүчээс нь бүртгэж буй юм. Өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, 13 намын өргөдлийг “бөөндөн” хэлэлцлээ. Улмаар дүрэм нь хуульд нийцсэн хэмээн үзэж бүртгэсэн намын тоог хоёроор нэмсэн байна. Гэр хороолол хөгжлийн, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намынхан “босго” давжээ. Харин парламентад суудалтай ХҮН, ИЗНН, МНН тэргүүтэй бусад жижиг намынхан дахин нэг удаа татгалзсан хариу авав.
2026-01-26
Үл үзэгдэх бүлэглэлд буруугаа тохдог эрх баригчид
Гурван Засгийн газар дамнан Эрчим хүчний сайд хийж буй ч Улаанбаатарын орчин нөхцөлийг 1990-ээд он руу ухраасан Б.Чойжилсүрэн, тус салбарт реформ хийх сүржин уриатай эхэлсэн ч үнэ нэмж, дарамт үүсгэхээс өөрөөр юуг ч ахиулаагүй Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс тавив. Иргэд ч ингэж хүсэж, ажил хийдэггүй сайд нарыг огцруулж, хариуцлага тооцохыг нийгмийн сүлжээгээр шаардаж буй юм. Эдгээр сайдыг огцруулах тухай санаачилгыг гишүүн Ө.Шижир өөрийн албан бланк дээр эхлүүлж буй аж.
2026-01-23
Намуудад өрнөж буй “хөдөлгөөн”
Улсын дээд шүүхээс одоогийн байдлаар долоон намын үндсэн дүрмийг албан ёсоор бүртгээд байна. Хуулийн хугацаанд багтан 29 нам өргөдлөө ирүүлсэн, тэдний материалыг түрүүчээс нь хянаад, шийдвэр гаргаж буй. Энэ сарын 9-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар МАН, АН, МҮАН, Их эв, ИХ намуудыг, 12-нд Миний Монгол намыг бүртгэжээ. Оны өмнө Иргэдийн оролцооны нэгдэл намынхан хамгийн түрүүнд бүртгүүлсэн байв. Тэгэхээр эдгээр долоон нам Улс төрийн намын тухай хуульд нийцсэн дүрэм, хөтөлбөртэй болоод байна. Шинэ дүрмийнхээ дагуу зарим нам дотооддоо бүтцийн томоохон өөрчлөлт хийж буй бол зарим нь “косметик” засвар л оруулж байгаа аж. Улс төрийн намуудын дотоодод ямар хөдөлгөөн өрнөж байна вэ.
2026-01-21
Х.Нямбаатарт худалдагдсан нийслэлийн парламент
Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Тэдний 40 нь МАН-ын, тав нь АН-ын гишүүн юм. Сая гаруй хүн амтай хотын иргэдийн амьдрал ямар байх нь тэдний ажлаас шууд хамааралтай. Гэвч өнөөдөр манай хотод ганцхан Х.Нямбаатар гэдэг хүн л бүгдийг мэддэг болоод байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нийслэлд нүүрлэсэн авлига, хулгайг “цэвэрлүү лэх”-ээр түүнийг хот руу илгээсэн юм. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалаас татгалзан байж Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болсноос хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ.
2026-01-12
Зүүний үзүүр дээр суусан Ерөнхий сайд
Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад хагас жил болж байна. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бодит үнэнийг нууж, цаасан дээрх сайхан тоог дөвийлгөхөөс өөр ажил хийлгүй явсаар эдийн засгийг хүндрүүлж орхисон нь нууц биш. Түүний үлдээсэн “балаг”-ийг цэвэрлэж, уруудаж эхэлсэн хүндхэн эдийн засгийг сэргээх үүргийг Г.Занданшатар хүлээсэн юм.
2026-01-07
Назгайрсан, нанчилдсан намрын чуулган
Парламентын энэ намрын чуулганыг анх удаа есдүгээр сарын 15-нд буюу уламжлалт хугацаанаас 15 хоногийн өмнө нээсэн билээ. Өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын тухай хуулийн 17.1-т өөрчлөлт оруулж баталсан тул цаашид ч ийм жишгээр явах юм. Нэг чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой. Энэ долоо хоногт 75 өдөр нь дуусаж байна. Тиймээс намрын чуулганыг өнөөдөр завсарлуулах магадлалтай. Ийм мэдээлэл сарын өмнөөс л дуулдсан билээ. Улмаар оны дараа “түр зуур” цуглах бололтой.
2025-12-26
Засгийн газар хагас жилд хоёр дахиа огцрох уу
Нам доторх бүлэглэлүүддээ “бялуу” хувааж, Засгийн газраа удаан тогтоох баталгаа гаргах гэсэн биш Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа унагаах нөхцөл бүрдүүлэв. Тэрбээр 128 бүтээмж, хяналтын менежер болон сайдуудын зөвлөхийн орон тоог цомхотгож, оронд нь 16 дэд сайд томилсон юм. Уг нь цомхотгоод л зогссон бол байдал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байлаа. Эдийн засаг хүнд байхад төрийн албыг цомхон болгохын оронд даргын тоо нэмснийг сөрөг хүчнийхэн шүүмжилж, уг шийдвэрээ эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулахаа мэдэгдсэн.
2025-12-23
Дэд сайдын албан тушаалыг сэргээснээр танхимаа аврах уу, алдах уу
Төрийн албыг цомхон болгохын тулд 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар дэд сайдгүй ажиллаж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалыг сэргээв. Ингэхдээ тэрбээр “зөрүү”-нд нь Л.ОюунЭрдэнийн танхимын үед бий болгосон бүтээмж болон хяналтын 128 менежер, мөн сайд нарын зөвлөхүүдийн орон тоог цомхотгож буй юм. Эдгээр менежерийг ТӨХК-иудын ТУЗ-өөс томилдог учраас тэд хуралдаж, шийдвэрийг албажуулах нь. Мөн чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороог татан буулгаж, 41.6 тэрбум төгрөг хэмнэж байгаагаа мэдэгдлээ. Хэдэн зуун орон тооны оронд 16 дэд сайд томилно гэдэг нь тун “хожоотой” шийдэл гэж харагдаж буй юм.
2025-12-18
Оюутолгойн сонсголын үр дүн юу байв
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурван өдөр үргэлжлээд дуусав. 16 жилийн өмнө “Оюутолгой” төслийг С.Баярын Засгийн газар эхлүүлэхдээ уг ордын 53 хувийг Монгол Улс, 47 хувийг хөрөнгө оруулагч тал хүртэхээр тохирч байлаа. Уг төсөл богино, дунд хугацаандаа манай улсын эдийн засгийг эрчимтэй дэмжиж байсантай хэн ч маргахгүй. Харин одоо анх ярьж байсан өгөөжийн хувь 27 руу “унаж”, ашиг гэхээс илүү өр, зээл л бидэнд үлдэх нөхцөл үүсжээ. Монгол Улсын гадаад өрийн 50 хувийг уг төслийн өр эзэлж байгааг энэ өдрүүдэд бид олж мэдлээ.
2025-12-15
Хөөрхий дөө, ХҮН нам
Боловсролтой, нэр цэвэр залуусаас бүрдсэн, улс төрд шинэ салхи үлээлгэх гуравдагч хүчин хэмээн ХҮН намд олон нийт итгэдэг байлаа. Тийм ч учраас 2024 оны сонгуулиар энэ намд 145 мянга гаруй хүн саналаа өгч, жагсаалтаар зургаан гишүүн парламентад сонгож өгсөн. Харин Ж.Золжаргал, П.Наранбаяр нар тойрогт хүч үзэж, сонгогчдын шууд саналаар УИХын гишүүн болж байв.
2025-12-05
Ардын нам уу, ардчилсан парламент уу
УИХ шинэ даргатай болоод хоёр долоо хонож байна. Аль нэг намын дарга парламентын спикерээр ажиллах нь буруу хэмээн сөрөг хүч ний зүгээс эсэргүүцсэн ч олонх шийдвэрээ гаргасан. МАН-ын шинэ цагийн түүхэн дэх хамгийн залуу дарга хэмээн Н.Учралыг тодотгож буй.
2025-12-03
Томилгооны “улирал”
МАН-ынхны талцал дуусаж, томилгоо, эрх мэдлийн хуваарилалтын “улирал” эхлээд байна. Парламент сар гаруйн турш даргагүй байсны эцэст спикертэй болоод долоо хонож буй. Шинэхэн спикер Н.Учралыг олон томилгоо, “бялуу” хуваах ажил хүлээж байсан. Тиймээс даваа гаргаас эдгээрийг түрүүчээс нь “эзэнтэй” болгов. МАН-ын шинэ даргыг сонгосонтой холбоотойгоор Засгийн газарт ч халаа, сэлгээ өрнөсөөр байна.
2025-11-27