Жижиг намуудад тулгарсан сорилт
Намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа энэ онд багтаан Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг хүлээгээд буй. Уг хуулийг 2023 оны долоодугаар сард батлахдаа 2024 оны хоёрдугаар сарын дотор намуудад “хөдөлгөөн” хийх үүрэг өгсөн ч дээрх байдлаар сунгасан билээ. Улс төрийн элдэв эрх ашиггүй, албан тушаал хуваалцдаггүй жижиг намуудын хувьд хуулиа мөрдөж, өөрчлөлт хийхэд асуудалгүй. Тиймээс он гарснаас эхлэн хуульд нийцүүлсэн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаж буй юм. Гэвч “Хуулийн шаардлага хангаагүй, зөрчлөө арилгаагүй” гэдэг шалтгаанаар байн байн бүдэрсээр, буцаагдсаар байгаа аж. Цагаан дээр хараар бичсэн шаардлагуудыг биелүүлээд хүсэлт, материалаа явуулж “чадахгүй” байгааг нь гайхмаар. Улс төрийн намуудыг удирдаж буй хүмүүс нь ийм хайнга юм уу, эсвэл Дээд шүүхэд өөр шалтгаан байна уу.
2025-06-03
Сэлбийг сэргээх төсөл ширгээх аюул дагуулж мэдэх нь
Баянгол дүүргийн III хорооны нутаг, “Parko riviera” хотхоны оршин суугч Н.Батсуурь нийслэлийн удирдлагууд Сэлбэ, Дунд голыг сүйдлэх ажлуудыг санаатай, зохион байгуулалттайгаар хийж байж болзошгүй хэмээн хардаж буйгаа хэллээ. Тэрбээр “Нийслэлчүүд Сэлбэ, Дунд голоо бүрмөсөн алдахад ойртжээ. Эрэг дагуу нь амьдардаг иргэд Дунд гол сүүлийн жилүүдэд танигдахын аргагүй болтлоо доройтож, сүйдсэнийг дэргэдүүр нь алхахдаа, цонхоо нээхдээ өдөр бүр харж, харамсан халаглаж байгаа гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Надад ийм зовнил, халаглал байнга төрдөг. Хотын төв хэсэгт байшин, барилга барих газар чөлөөлөхийн тулд голуудыг санаатайгаар сүйдэлж байна уу даа гэж хардах болсон.
2025-06-03
Илүүдэл жинтэй “арми” айсуй
Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн өвчтэй гэж монголчууд эртнээс хэлэлцэж, үр хүүхдэдээ захиж ирсэн билээ. Бидний үед тарган хүн байгаагүй гэж ахмадууд ярихыг нэг биш удаа сонссон биз ээ. Одоогийнх шиг хоол хүнс элбэг дэлбэг байгаагүй, хүссэнээ идэх боломжгүй цаг үе таргалалт хэмээх тахлаас ангид байхад хамгийн их нөлөө үзүүлжээ. Гэвч нөгөө талдаа монголчууд шим тэжээлийн дуталд өртсөн хэвээрээ байна.
2025-05-30
Иргэдийн санал, эрх ашгийг үнэгүйдүүлсэн “D-Parliament”
Эрх баригчид, улс төрчид “Бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ”, “Ард түмнийхээ засаглах эрхийг хангана”, “Хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, оролцоог нь сайжруулна” гэж хамгийн их ярьдаг. Гэвч бодит байдалд хэлж ярьсныхаа эсрэг ажиллах, хэрэгжүүлэх болмогц хөшүүн хойрго хандах тохиолдол бишгүй. Өмнөх парламентын үед буюу 2022 онд УИХын Тамгын газраас санаачлан нээсэн “D-Parliament” цахим систем үүний тод жишээ болж байна. Тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар уг платформыг хэрхэн сурталчилж, чихэр шиг зүйлс ярьж байсныг уншигчдын зарим нь мартаагүй болов уу.
2025-05-30
Иргэд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа гэдэг нь худлаа шүү
Орлогоо нотол гэх шаардлагаас эхэлсэн “Огцрох амархан” жагсаалын үр дүнд Ерөнхий сайд, цаашлаад хамтарсан засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирээд байгаа билээ. Сийх салхины чимээнд хоосон лонх хамгийн их дуу гаргадаг учраас Ерөнхий сайдыг дэмжигсдийн дуу хоолой төдийлөн тод сонсогдохгүй байгаа энэ цаг үед түүнийг дэмжих шалт¬гааныг сийрүүлэн бичих нь зүйтэй биз ээ.
2025-05-29
Ёс зүйгүй инфлүүнсерүүдийг “хазаарлаж”, хариуцлагажуулъя
Монголд ёс суртахууны манлайлал үзүүлдэг нөлөөлөгч (influencer) бараг байхгүй. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн, сошиал танил бол өчнөөн бий. Хэдэн малынхаа буянд гэдэг шиг өөрсдөд нь итгэж, дэмждэг дагагчдынхаа хүчинд голоо зогоодог мөртөө тэдэндээ эр бяраа үзүүлэхийг нь яана. Дагагчдаа тэнэг мангараар нь дуудах энүүхэнд. Дэмжихгүй бол дагахаа болиод зайлчих л гэдэг “ёс зүйтэй”, хэрүүлч, тархи угаасан нөхдөөр нийгмийн сүлжээ дүүрсэн нь үнэн шүү дээ.
2025-05-29
Нөхөн сонгууль намуудын эрх мэдэлд нөлөөлөх үү
Бид дөрвөн жилд нэг удаа УИХ-ын болон орон нутгийн сонгууль зо¬хион байгуулдаг. Ерөнхийлөгчийн сонгууль парламентынхаас нэг жилийн дараа болдог байв. Харин Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн тэргүүнийг нэг удаа, зургаан жилээр сонгодог болоод буй. Тиймээс 2027 он хүртэл энэ төрлийн дуулиан, сунгаанаас холуур явна гэж үзэж байлаа. Тэгвэл бид л анзаардаггүй болохоос аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль жил бүр тодорхой газруудад болсоор байдаг юм. ИТХ-ын шат шатны төлөө¬лөгчид олноороо солигддог, “ороо, гараа” их байдаг аж. Ялангуяа сумдад ийм хөдөлгөөн цөөнгүй. Тиймээс СЕХ-ноос жил бүр орон нутгийн нөхөн сонгуулийг нэгтгэн явуулдаг юм билээ. Улмаар ирэх сарын 22-нд орон нутгийн зарим иргэн дахин санал өгөх гэж байна.
2025-05-29
Хөсөр хаягдсан сонгогчийн эрх
Иргэн бүрийн сонгох, сонгогдох эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд баталгаажуулсан. Тухайн орны Үндсэн хууль, төрийн тогтолцооноос үл хамаарч ард иргэд нь сонгох, сонгогдох эрхээ үр нөлөөтэй эдлэх боломжийг хангахад зайлшгүй хууль зүйн болон бусад арга хэмжээг төрийн зүгээс авч хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. “Нэг хүн нэг саналын эрхтэй байх зарчим нь улс бүрийн сонгуулийн тогтолцоонд туссан байх ба нэг сонгогчийн санал нөгөө сонгогчийн саналтай хувь тэнцүү байна. Сонгуулийн тойрогт хамаарах хилийн цэсийг тогтоох болон санал хуваарилахдаа тойрогт ногдох мандатын тоог гажуудуулахыг хориглоно” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий зөвлөмжид заасан байдаг.
2025-05-28
Нийгмийн даатгалын алдагдлыг иргэд төлнө гэв үү
Бидний цалингаасаа сар бүр төлдөг нийгмийн даатгалын шимтгэл Тэтгэврийн даатгалын санд хуримтлагддаг гэж та боддог юм биш биз. Хэрэв тийм бол энэ нь том эндүүрэл шүү. Тэтгэврийн санд өдгөө нэг ч төгрөг байхгүй, улайж хоосроод олон жил болж буй. Өөрөөр хэлбэл, жил бүр алдагдалтай ажилласаар Нийгмийн даатгалын санг өдгөө “залгих”-даа тулчхаад байна.
2025-05-27
Л.Оюун-Эрдэнийн алдаа ба У.Хүрэлсүхийн боломж
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох гээд ч бай¬гаа юм шиг, үлдэх гээд ч буй мэт тодорхойгүй долоо хоног өнгөрөв. Хүүгийнхээ тансагласан орлогын эх үүсвэрийг нотол, чадахгүй бол ёс зүйн хариуцлага хүлээж огцор хэмээн шаардаж, залуус хоёр долоо хоногийн турш жагсаж байна. Түүнд итгэл үзүүлэхгүй гэдгээ ийнхүү мэдэгдээд байхад ямар ч хариу алга. Энэ сарын 19-нд Төрийн тэргүүн Ерөнхий сайдтай уулзаж, “Өөрөө ажлаа өг” гэж хэлсэн. Өнгөрсөн таван жилд улс орны бүх үзүүлэлтийг унагасан, бас орлогоо нотолж чадаагүйнх нь хариуцлагыг сүүлийн 10 сар л эрх мэдэл хуваалцсан АН-д тохоод цааш явах тогтоолыг МАН-ын Бага хурлаас гаргасан юм. Ардчилсан нам гэрээний ямар заалтыг зөрчсөн тухай тодорхой зүйлийг тэд хэлээгүй. Тэгмэгц хамтарч Засгийн газар байгуулах шийдвэрийг нь үргэлжлүүлэхгүй бол Ерөнхий сайд ажлаа өгнө гэсэн тухай л бид мэдэж буй.
2025-05-27
Улаанбаатарыг аврахаар, урилга заллагаар ирсэн архитектороо нийслэлчүүд хайж байна
Улаанбаатар хот энэ хавар урьд жилүүдийнхээс илүү хөл хөдөлгөөн, үймээн бужигнаантай байна. Нийслэлийнхэн энд ч элдэв өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулаад, тэнд ч зам хааж, газар шороо малтан, барилга, байгууламж буулгаад амгалан тайван амьдрах байтугай аюулгүй зорчих боломж ч олгохгүй хотынхныг стресстүүлэх боллоо. “20 минутын хот”, “2040 төлөвлөгөө”, “24 мега төсөл” зэрэг сүржин нэртэй бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг албаны хүмүүс аманд орж, чихэнд хоногштол ярьж, үүнийхээ хүрээнд хааж боох, нураан сүйтгэх, буулган “цэвэрлэх” кампанит ажлыг хот даяар өрнүүлж буй энэ цагт нийслэлчүүд нэг л хүнийг хэн бүхнээс илүү “үгүйлж”, эрж хайжбайна. Тэр бол Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албан тушаалд томилогдоод есөн сар орчмын нүүр үзэж буй Ч.Төгсдэлгэр.
2025-05-26
Хэвлэл мэдээлэл хиймэл оюунтай хорших уу, харших уу
Хиймэл оюун ухаан (AI)-ы тусламжтайгаар хүн төрөлхтний тэрбум гаруй нь тун удахгүй ямар ч “хэрэгцээгүй” болно гэсэн хэтийн төсөөлөл бий. Технологийн ачаар гэх үү, гайгаар ийм олон хүн хөдөлмөрлөх шаардлагагүй болж, тэдний ажил, мэргэжлийг AI орлоно гэхээр гунигтай ч юм шиг. Хөдөлмөрийн зах зээлээс “арчигдах” ажил, мэр¬гэж¬лийн дотор сэтгүүлчийг хамаатуулсан судалгаа ч олон улсад цөөнгүй гарчээ. Тэгвэл Элон Маскаас өгсүүлээд хиймэл оюуныг бүтээгч, хөгжүүлэгчид хүн төрөлхтөнд нэг л ижил зүйлийг хэлсээр ирсэн. Тэр нь “Хиймэл оюуныг хэн ч бүтээж болно. Энэ нь нэг талаас бүгдэд маш том боломжийг нээж өгч буй. Үүний тусламжтайгаар хүмүүс цаашид ч хөдөлмөрөө хөнгөвчилж, амрах хугацаагаа улам л уртасгасаар байх болно. Гэхдээ AI ганцхан хүний л хийж чадах хүчин зүйлсийг хэзээ ч орлохгүй. Энэ бол энэрэн хайрлах сэтгэл юм.
2025-05-23
БХЯ-ныхан музейн газрыг дээрэмдэж, орон сууц барьж байна
Манай төр засаг, яам, тамгын газрынхан соёлын өв, түүхэн дурсгал гэхээр нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзсээр ирсэн. Үүний хамгийн сүүлийн тод жишээ, нотолгоог Батлан хамгаалах яам (БХЯ)-ныхан харуулж байна. Мэдээж хэрэг өөрсдийн эзэмшил, данс балансад бүртгэлтэй газар дээрээ юу барих нь тэдний эрх мэдлийн асуудал. Тэр дундаа “Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн гэх хэргээс эхний удаа “мултарч чадсан”, “Ниссан патрол” жолоодож явсан, хошууч Э.Мөнхнарангийн удирддаг Барилга захиалагчийн албаныхны мэдэх хэрэг. Гэхдээ Цэргийн музейн эзэмшил газарт хүүхдийн цэцэрлэгээр халхавчлан орон сууцын барилга барих гэж буй нь хууль зөрчсөн, Монгол Улсад нэг мөр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийг үл ойшоосон үйлдэл юм.
2025-05-22
Богдхан уулыг бүрмөсөн сүйдлэх балагт “нүх”
Үе үеийн Засгийн газар, хотын удирдлагууд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах амлалт, зорилтыг бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүнд эрэмбэлж ирсэн. Гэвч Улаанбаатарын уур амьсгал, экосистемийг тэжээн тэтгэгч, зөөллөн цэвэршүүлэгч амьтай бүхэнд дайсагнан халдаж, сүйтгэн устгасаар өнөөдрийг хүрлээ. Энэхүү “хоёр нүүртэй” бодлого, шийдвэрүүдээс нь болж хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол өдгөө амь тавихдаа тулав. Таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэр дамнан, хүн, малын унд ус залгуулж ирсэн Хатан Туул ч бодлогогүй, балагтай шийдвэрүүдийн нөлөөгөөр бохирдол, доройтолд гүн автаж, Хятадын Шар мөрөнтэй эн зэрэгцэх хэмжээнд очсон. Үүний араас нийслэлийн ойн сангийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч, хотын экосистемийг тэнцвэржүүлэгч дархан цаазат Богдхан уул маань “мааниа уншуулахад” тун ойрхон байна.
2025-05-22
Явах уу, үлдэх үү
“Тухайн хүн ямар нэгэн асуудалд орох юм бол шууд огцордог жишгийг уг жагсаалаар тогтоосон. Би бол огцрохоос айх хүн биш”. Одоогоос зургаан жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ ийн хүү хэлж байв. 2018 оны сүүлчээр тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, Сүхбаатарын талбайд “шударга тав”-ын нэгийнх нь дүрээр гарч ирж байсан билээ. М.Энхболдгүй л бол Монгол Улс сайхан болно гэсэн ухуулга хийж, шударга ёс, сайн сайхны төлөө тэмцэнэ гэсэн. Эцэст нь М.Энхболд явж, Л.Оюун-Эрдэнэ ирсэн. Гэвч тэрбээр нөхцөл байдлыг ту¬хайн үеийнхээс ч дордууллаа. Ардчилал, авлигын индексээр манай улс байнга ухарсаар сонгуулийн автократ дэглэмтэй орны тоонд оров.
2025-05-22
Т.Мөнхсайхан сайд өмнөө хөндөлссөн хүн бүрийг зайлуулж байна
Эрүүл мэндийн үе үеийн сайд нар сайнтай, муутай “саваа” дүүргэн, өнгөрсөн хугацаанд өөрсдийн гэсэн арга барилаар ажиллаж, улс төржсөн ч учиртай байсныг иргэд хэлдэг. Тэгвэл Т.Мөнхсайхан өнгөрсөн жил салбарын сайдаар улиран томилогдож, өдгөө тус салбарыг хоёр дахиа толгойлж буй туршлагатай хүн билээ. Гэвч тэр өмнөх сайд нараасаа дэндүү “поп”, ёс зүйгүйн дээр хүний эрхийн наад захын мэдрэмжгүй, хууль, журам зөрчдөгөөрөө сүүлийн үед “зард гарах” болов. Тэр нийгмийн сүлжээнд зүгээр ч нэг рийлчин байсангүй, сайд болсноос хойших хууль бус томилгоонууд нь Т.Мөнхсайханыг ямар ч ёс суртахуунгүй улс төрч болохыг нь улам тодруулсаар байна.
2025-05-21
Гурилын үйлдвэрүүдэд дампуурах сонголт л үлдэв
УИХ, Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан одоогоос жил гаруйн өмнө ийм нэг “халуун сэтгэлт” шийдвэр гаргаж байв. Малчид, хөдөө, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хямд үнэтэй гурил, тэжээлээр хангах халуун сэтгэлээр гаргасан гэх энэхүү шийдвэр нь угтаа сонгууль угтсан шоу, дотоодын зах зээл дэх шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор үндэсний үйлдвэрүүдээ нухчин дарах хортой бодлого гэдгийг тухайн үед олон нийт анхааруулж, шүүмжилж байсан бол өнөөдөр үр дүнг нь бодитоор харж, амсаж байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээс хойших жил гаруйн хугацаанд юу өрнөв, ямар өөрчлөлт гарав гээд харвал хохирол нь хожлоосоо хол илүү тасарсан. Гурил импортолдог наймаачид л хэд гурван төгрөгийн ашиг олсон уу гэхээс бусад нь гавьтай үр өгөөж хүртээгүй. Гурилын үнэ ч энэ хугацаанд сүртэй хямдарч, тогтворжин, зах зээлд шударга өрсөлдөөн бий болсонгүй, зорилтот бүлэг болох малчид, орон нутгийн иргэдийн амьдралд ч эл шийдвэр дорвитой нөлөө үзүүлсэнгүй.
2025-05-20