Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

С.Бямбацогт: Яамдын нийт бүтцийн нэгжүүдийг 31 хувиар цомхотгохоор боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар яамдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Гурван үндэсний хороодыг өөрчилж, 58 байсныг хоёр дахин бууруулна. Яамдын нийт бүтцийн нэгжүүдийг 31 хувиар цомхотгоно. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог багасгана. Нийт 16 яамдад 138 газар байсныг 109, хэлтсийн тоо 132 байсныг 77 болгож цөөлөхөөр баталсан. Харин яамдын газар хэлтсийн дарга 270 байсныг 186 болгож бууруулахаар болсон. Иймд нэг яамд дээд тал нь 14 даргатай, цөөн нь 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Өмнө нь хамгийн олон газар, хэлтсийн даргатай байсан ЭЗХЯ-наас 28 даргатай байсан бол 14 болгож 2 дахин бууруулсан" гэв.
2025-06-25

Ерөнхий сайд хилийн чанадад суугаа Элчин сайд нартай цахим уулзалт хийв

Ерөнхий сайд хилийн чанадад суугаа Элчин сайд нартай цахим уулзалт хийв
2025-06-25

ТАНИЛЦ: Санд нарын багцаас хэмнэх 535.9 тэрбумын задаргаа

Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд батлагдсан боловч гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээний санхүүжилтийг хэмнэлтэд тоооцох тухай тогтоолын төслийг танилцуулсан. 
2025-06-20

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.  Тухайлбал 2025 оны төсвийн тодотгол “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, ЗГ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн танилцуулах болно. 
2025-06-20

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийнталаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө.
2025-06-19

Б.Жавхлан: 535 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтаас, 1,8 их наяд төгрөгийг урсгал зардлаас төсвийн тодотгол хийнэ

Ингээд тавдугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй. Тэгэхээр энэ бүгд төрийн хэмнэлтийн тухай хуулиар хэмнэлт болж байна гэсэн үг. Тодруулбал, төсвийн орлого дутсанаас болж үүсч болзошгүй алдагдал 2.3 их наяд төгрөгийн 535 тэрбум төгрөгийг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг. Цаашлаад 1.8 их наяд төгрөгийг урсгал зардалаас төсвийн тодотгол хийнэ.
2025-06-18

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ
2025-06-18

34 дэх Ерөнхий сайд танхимын гишүүдээ танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр танилцууллаа. Үүний дараа Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр “Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн гадаад, дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн” гэв.
2025-06-18

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Өнгөрсөн даваа гаригт  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуульд зааснаар Итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-д оруулж, нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжээгүй учир Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцорохоор болсон. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. 
2025-06-04

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
2025-05-28

Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
2025-05-28

Засгийн газрын таван мега төслийг “хөдөлгөжээ”

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн тавыг нь хэрэгжүүлж эхэлснийг хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныг онцоллоо.
2025-05-22

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар цөөнгүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Монголд авлигын эсрэг холбогдох хуулиудыг мөрдөж буй ч бодит үр дүн гаргахад хүндрэлтэй болсон тул Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд боловсруулснаа танилцуулсан.
2025-05-22

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
2025-05-21

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 34 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит 24-р хурал 08.00 цагт эхэллээ.
2025-05-21

УИХ-ын таван гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурав

УИХ-ын таван гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурав
2025-05-20

Монгол, Хятадын ЭКСПО-5 арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, нягт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нүүрсний худалдаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов. 
2025-05-15

 Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа

 Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгийг хүргэе.
2025-05-15