Эх сурвалжийн 72 хувь нь эрчүүд байна
Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар үнэлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулжээ.
Уржигдар 14 цаг 00 мин
Өндөр гэгээний сүмийг сэргээн засварлахаар болжээ
Монголын урлагийн зөвлөлийн захиалгаар Чойжин ламын сүм музейн Хотол чуулган тус-энх амгалангийн тив буюу Өргөлийн сүмийг сэргээн засварлахаар боллоо. Гол сүмийн зүүн талд байрлах, найман талт өвөрмөц архитектуртай уг барилгыг хүмүүс Өндөр гэгээний сүм хэмээн нэрлэж заншжээ.
Уржигдар 13 цаг 30 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалтай ХЭҮК-ынхон нэг бус удаа уулзжээ
Нэгүүн.мн сайтын сэтгүүлч, эрхлэгч Л.Баяржаргалыг ЭЦА-ныхан шалгаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсноос хойш багагүй хугацаа өнгөрөв.
Уржигдар 13 цаг 00 мин
Т.Ерөөлт дөрвөн дэх удаагаа аварга болов
Кастингийн спорт нь дэлхийд техник, ур чадварыг өндөр түвшинд шаарддаг загасчлалын спортын нэг төрөл юм. Шидэлтийн техник, зай, нарийвчлал, салхи ны тооцоолол, биеийн хяналт, спортын сахилга бат зэрэг олон чадварыг нэгтгэдэг. Энэхүү спорт нь албан ёсны дүрэм, шүүгч, шигшээ багийн бүрэлдэхүүнтэй.
Уржигдар 12 цаг 37 мин
Увсад цас орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав
Увс аймгийн ихэнх нутагт уржигдар 16.00 цагаас хүчтэй бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэж, зорчих хэсэг цасаар хучигдан, авто замын нөхцөл байдал хүндэрсэн байна. Тодруулбал, Улаангомд 24, Малчинд 16, Цагаанхайрханд 13, Баруунтуруун, Өндөрхангайд найм Тэс, Зүүнговьд долоо, Өмнөговьд 6.6 мм хур тунадас оржээ.
Уржигдар 12 цаг 30 мин
Сургууль, цэцэрлэгийн засварт хортой будаг, шохой ашиглахыг хориглож, хяналт тавих нь
Сургууль, цэцэрлэгүүдийн амралт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнийг залгаад боловсролын байгууллагууд засварын ажлаа эхлүүлнэ. Төрийн өм чийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын их засварыг улсын төсвөөс санхүүжүүлдэг бол анги танхим, ширээ сандал будах зэргийг эцэг, эхчүүдийн хандиваар хийдэг бичигдээгүй хуультай.
Уржигдар 12 цаг 00 мин
Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцад хууль тогтоомжийг хэрхэн хангаж буйг шалгуулах зорилгоор хяналтын ерөнхий сонсгол хийх хүсэлтийг энэ сарын 3-нд Ж.Золжаргал тэргүүтэй 20 гаруй гишүүн УИХ-ын даргад тавьсан юм. Улаанбаатар хотын төсөв жил бүр 30 гаруй хувиар өсөж, сүүлийн Засаг дарга нь түүхэнд байгаагүй их мөнгө, эрх мэдэлтэй ажилласан.
Уржигдар 09 цаг 30 мин
“Соёл вилнесс төв”-ийн хяналтын камер хүний эрх зөрчсөнийг шүүх тогтоолоо
Иргэд алжаал, ядаргаагаа тайлахаар үйлчлүүлдэг “Соёл вилнесс төв” буюу МЧБС ХХК-д шүүх торгох шийтгэл оноолоо. Тус компанийнхан хяналтын камер суурилуулахдаа хүний эрх зөрчсөн учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн дагуу найман сая төгрөгөөр торгосон аж.
2026-05-20
Гэр бүл, хүүхдийн хэргийг олон улсын жишгээр шийдвэрлэхэд анхаарсан гэв
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өчигдөр олон нийтээр хэлэлцүүллээ. Засгийн газраас тус хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн ажлын хасгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт дотоодын 32 шүүгч, АНУ-ын Техас мужийн 19 шүүгч, прокурор, оюутан оролцож байна.
2026-05-20
Бага, дунд орлоготой иргэд ногоон орон сууцын ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлнэ
Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийнхан уржигдар “Ариг”, “Капитрон” банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”- ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцын барилгыг хамтран санхүүжүүлэх боломж бүрдэж буй.
2026-05-20