Зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулна
Энэ жил Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан гэсэн зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулахаар шийдвэрлэснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2025-08-28
Хулангийн өдрийг хамтдаа тэмдэглэхийг уриалав
“Говийн хулан” төрийн бус байгууллагынхан орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 18-нд тэмдэглэж буй Хулангийн өдрийн арга хэмжээг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
2025-08-28
“Ардчилсан намын даргыг гишүүдээсээ сонгодог болмоор байна”
Ардчилсан ахмадын холбооноос тус намын даргыг сонгохтой холбоотой зарим асуудлаар өчигдөр мэдээлэл өгч, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Эл холбооны төлөөллүүд “Манай намынхан ардчилсан зарчмын дагуу даргаа сонгох ёстой. Бид намын дүрмээ өөрчилж, даргыг гишүүдээсээ сонгодог болохыг хүсэж байна. Ардчилсан намын гишүүд өмнө нь арай ч ийм зах, замбараагүй байгаагүй.
2025-08-28
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн билээ. Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
2025-08-27
Робот, инженерийн чиглэлийн сургалт эхэллээ
Россотрудничество агентлаг С.Орджоникидзегийн нэрэмжит Оросын геологи хайгуулын улсын их сургуулийнхантай хамтран дэлхийн 11 оронд “Оросын инженерийн сургалт” хэмээх олон улсын боловсролын шинэ төсөл эхлүүллээ.
2025-08-27
ФОТО: Сагсчин роботуудын сонирхолтой өрсөлдөөн “ABU Robocon 2025 Ulaanbaatar”
Олон улсын роботын “ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн энэ сарын 22-26-нд Улаанбаатар хотноо болж Монгол, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египет, Фижи улс болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зэрэг 13 улсын 14 баг оролцлоо. Энэ удаагийн тэмцээн нь оюутан залуус бүтээсэн роботоороо сагсан бөмбөг тоглож өрсөлдсөнөөрөө онцлог.
2025-08-27
О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх хэлэлцэж байна
АН-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, түүнээсээ дэвшин ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн, өдгөө Хяналт, шалгалтын дарга болсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалан өнгөрсөн даваа гаргаас эхлэн хэлэлцэж байна.
2025-08-27
Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг дахин НЭГ сар цагдан хорихоор болжээ
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаартай “Прокурорын гаргасан саналыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
2025-08-27
Вьетнамд хар салхины улмаас нэг хүн нас барж, найман иргэн гэмтжээ
Вьетнамын хойд төв эргийг Кажики хар салхи уржигдар дайран өнгөрсний улмаас нэг хүн нас барж, найман иргэн гэмтжээ. Вьетнамын Үндэсний ус, цаг уурын урьдчилсан мэдээллийн төвийнхний мэдэгдсэнээр салхины хурд цагт 118-133 км хүрч ширүүссэн бөгөөд Тханьхоа, Куангчи, Хуэ, Дананг зэрэг мужийн ойролцоо оршин суудаг 50 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, орон нутгийн нислэгүүдийг цуцалсан байна.
2025-08-27
Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө.
2025-08-27