Хотын төвөөс "Чингис хаан" нисэх буудал руу нисдэг тэргээр зорчино
Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч “OnTime Aviation” стартап компани “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал болон Улаанбаатар хотын төвийн хооронд явах “OnTime Air taxi” үйлчилгээгээ танилцуулжээ. Энэ сарын 24-нөөс эхлэн найм болон таван хүний суудалтай “Airbus” маркийн хоёр нисдэг тэргээр тус компани нислэг үйлдэж эхлэх гэнэ.
2025-10-08
Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Уг хуралдаанд Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон сайд нарын төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулсан. Шүүмжлэл дагуулаад буй уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал “Энэ оны есдүгээр сарын байдлаар биржээр 12.5 сая тонн нүүрс, 4.1 сая тонн төмрийн хүдэр, 35 мянган тонн зэсийн баяжмал, 43 мянган тонн жоншны хүдрийн баяжмал арилжаалсан” гэв.
2025-10-08
Улаанбадрах 300МВт цахилгаан станцын төсөл хэрэгжүүлнэ
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баруун далай хүрэн нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх “Улаанбадрах цахилгаан станц”-ын ТЭЗҮ боловсруулахажил дуусаж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Бүрэн шинжилгээний ажил 65 хувь, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2025-10-08
Монгол Улсын эдийн засаг 5.9 хувиар өснө гэв
Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм” тайланг өчигдөр танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.9 хувиар өснө хэмээн төсөөлснийг энэхүү тоймд дурдсан байв.
2025-10-08
Нийслэлд 11 хэм дулаан байна
2025 оны аравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-10-08
Боловсролын орчин дахь зөрчлөөс сэргийлэх “Чимээгүй итгэл” суваг ажиллуулна
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.2.3-т “Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг ажиллуулах” арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиг үүрэгт тусгасан байдаг. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас сувгийг ямар хэлбэрээр явуулбал үр дүнтэй, хүртээмжтэй байх талаар судалгаа авч, өсвөр насны хүүхдүүдийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг санал болгон хамтран ажиллахыг үүрэн холбооны “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи Мобайл” зэрэг компанид санал тавьж, хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулжээ.
2025-10-07
“Усан тойрог”-т саатаарай
Усны газар болон “Мянганы сорилтын сан”-гийнхан хамтран “Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэнг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээ¬лэнд зохион байгуулж байна.
2025-10-07
Ерөнхийлөгчийн албыг гурван өдөр хашсан нь
Тэрбээр Горбачевыг огцруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болж буйгаа 1991 оны наймдугаар сарын 19-нд зарласан ЗСБНХУ-ын түүхэн дэх цорын ганц Дэд Ерөнхийлөгч, Онцгой байдлын улсын хорооны тэргүүн юм. Цаашдаа түүнд шүүхийн тогтоол, шоронгийн замнал нүүрлэж улмаар ор тас мартагдсан. 1991 оноос өмнө энэ албан тушаалын шатаар эрчимтэй өгсөж, ажил төрлийг гялалзуулж явсан юм.
2025-10-07
УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайдыг Ёс зүйн дэд хороонд өгөв
УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. УИХ-ын тухай хуулийн 27.5.5-д “Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, сахилга, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиулах асуудлыг эрхэлнэ гэж заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна.
2025-10-07
О.Цогтгэрэл: МАН олон жил иргэдээ хуурсны гор гарч байна
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй хүмүүсээс мэдээлэл сонсож, асуултдаа хариулт авсан байна. Инфляцыг ирэх онд хамгийн ихдээ зургаа, 2027 онд таван хувь байлгахаар төсөлд тусгасан аж. Мөн ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.
2025-10-07
Г.Дамдинням: 55 дугаар тогтоолоор биржийн арилжааг илүү дэмжсэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлэл хийж, Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг няцаав. Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгжүүд тухайн бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулахаар уг тогтоолд тусгасан аж.
2025-10-07
БНХАУ-д хар салхины улмаас 350 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
БНХАУ-ын Гуандун болон Хайнань мужид Матмо хар салхины улмаас 350 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын Үндэсний цаг уурын төвийнхний мэдээлснээр Гуандун мужийн Жаньжян хотод өнгөрсөн ням гарагт салхины хурд цагт 151 км-т хүрч ширүүссэн байна. Улмаар “улаан” буюу хамгийн аюултай түвшний сэрэмжлүүлэг гаргаж, орон нутгийн бүх нислэгийг цуцлан, нийтийн тээвэр болон үзвэр, үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон аж.
2025-10-07
Багш нар Төв талбайд өдөр бүр 11.00-15.00 цагт суулт зарлана гэв
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан Төв талбайд өнгөрсөн сарын 28-нд жагсаал зохион байгуулсан. Тэгвэл эл жаг¬саал төдийлөн үр дүнд хүрч чадаагүй учраас багш нар Сүхбаатарын талбайд өдөр бүр 11.00-15.00 цагт суулт зарлахаар болжээ.
2025-10-07
Утаажилтын бүсээс 223 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангажээ
Нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 37 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь аварчээ. Мөн 223 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг нь хангаж ажилласан байна.
2025-10-07